06 | Spring Festival

113 34 12
                                    

Beomgyu's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Beomgyu's POV

"Миний золигийн шар цамцыг харсан үзсэн амьд хүн байна уу, энд?"

Золиг гэж. Ёнжүн хёны хувцсыг хулгайлж өмсөх тоолонд тэр яг л чөтгөр шиг олоод мэдчих юм аа...

"Чуи Бомгю? Та миний цамцыг өгч хайрла."

Ах хаалгаар толгойгоо цухуйлган ийн хэлэхэд би гадуур хүрэмнийхээ энгэрийг нуусаар, "Би мэдэхгүй ээ. Та намайг тийм хачин боргол өнгийн юм өмсдөг гэж бодоо юу?"

"Боргол өнгө гэж юу байдаг юм, золиг минь? Тэгээд наад хүрэмний чинь дотуур цухуйгаад байгаа шар сүлжмэл ханцуй юу болж таарав?"

"Хён, би өнөөдөр хаврын баярт оролцоно. Ганцхан удаа өмсчихье тэгэх үү?"

"Тийм хайр байдаггүй юм аа."

"Гуйж байна, хён."

"Амбаардуулахаасаа өмнө тайлж өг. Би өнөөдөр болзоотой. Цагаан өмдөө өмсчихсөн байгааг минь харахгүй байна уу?"

"Цагаан өмдөө өмс, Халиунаа гэдэг болохоос ямар шар цамцаа өмс Халиунаа гэдэг юм уу?"

"Энэ муу чинь! Би ямар Халиунаа юм уу?"

"Халиунаа биш бол Дулмаа л байх даа..."

"Золиг чинь, таван салаа боов идэхээр шийдэж л дээ!"

Хён уурласаар миний хувцсыг хүчээр тайлж эхлэв.

"Хүүхэд хүчирхийлэхгүй шүү, бүдүүнээ!!!"

Хэсэг хугацааны дараа

Өнгө өнгийн гэрлээр чимэглэсэн асрууд дунд Кан Тэхёныг хүлээсээр хавчиганан зогсоно. Чуи Ёнжүн муу хог намайг амбаардаагүй бол онжиго өвдөхгүй тун сайхан өдөр байх байлаа...

Эргэн тойрон алхах охид хашхиралдан, зарим нэг нь цүнхээ уудласаар ийш тийш гүйлдэж эхлэхэд сургуулийн хашаанд хэн зочилсон нь ойлгомжтой болсон юм.

Мөсөн ханхүү.

"Эрт ирсэн байна шүү?"

Кан Тэхён гараа халаасандаа хийн, хамраа өргөн зогсохдоо их л бардам харагдана. Хар өмдөө мөр гартал нь индүүдэж, цагаан ханцуйгүй цамцан дээр савхин хүрэм тохож, үсээ хойш нь босгон самнажээ. Гутлаа нүүр харагдтал нь тосолсон байх нь ялаа халтирч үхмээр харагдах аж.

Царайлаг юм.

"Юугаа гөлрөөв?"

"Гутлан дээр чинь ялаа халтирч үхмээр харагдаж байна."

"Юу гэнэ ээ?"

"Тоглосон юм даа..."

"Чи үсээ хэнээр засуулаав?"

Ухаантай хүн цаанаа өөр шүү? Намайг үсээ янзлах гэж хагас цаг зарцуулсан гэдгийг мэдэж байгаа байх л даа... Мэдрэмжтэй гэдэг нь.

"Хөөрхөн байна уу? Хихи."

"Үхрээр долоолгуулсан юм шиг л харагдаж байна."

Хутга үгтэй золиг.

"Тайз руу явцгаая. Би үйл ажиллагаа эхлэхээс өмнө дуугаа бэлдэх хэрэгтэй."

"Чи дуулах хэрэг үү?"

"Үгүй дээ, би гасална."

Тэхён инээсээр түрүүлж алхахад би түүний араас хамаг хурдаараа дагасан юм. Сургуулийн хаалганы урд зассан томоос том тайзны ард ирэхэд бид салах хэрэгтэй боллоо. Учир нь би үйл ажиллагааг хөтлөх бол Тэхён дуучидтай нэгдэх хэрэгтэй.

"Амжилт."

"Бал бурмын амтанд мансуурчхав даа?"

"Юу?"

Кан Тэхён нэг их ёжтой инээснээ үсийг минь сэгсийлгэн, "Үнэндээ бол чи өнөөдөр хөөрхөн харагдаж байна."

"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Radio Lover || MglWhere stories live. Discover now