04 | Letter

189 46 16
                                    

Taehyun's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Taehyun's POV

"Цаг хэд болж байгааг мэдэж байна уу?" гэх ууртай хоолойгоор хүнд оргих зовхио хүчлэн нээлээ. Хөндүүр оргих биенээсээ болж жаахан ярвайсаар босохдоо ээжийн ширүүхэн харцтай тулгарч орхих нь тэр.

"Хэд?"

"Бараг л өглөөний 7."

Би нүдээ эргэлдүүлсээр, "Ээж ээ, өнөөдөр амралтын өдөр. Би буруу санаагүй бол."

"Чи 6-д босож хичээлээ хийх ёстой байсан. Би-буруу-санаагүй-бол." хэмээн сүүлийн өгүүлбэрээ тасалж хэлэхэд нь би чимээгүйхэн босон түүний хажуугаар зөрөв.

"Чи өчигдөр хэдэн цагт унтсан?"

"Үүрийн 4 хавьцаа."

"Ингэж их унтаад байвал чи бид хоёрын Сөүлийн их сургуульд тэнцэнэ гэдэг зүгээр л мөрөөдөл болно шүү."

"Ойлголоо."

Ханыл ахлах сургуулийн мөсөн ханхүү үнэндээ жижигхэн хулгана. Муур сүүлийг нь атгасан хийгээд, муурын савраас зугтахын тулд байдаг чадлаараа хичээв ч нэг л мэдэхэд түүний хоол болж дуусна.

Дэвтрээ гарган суухдаа санаа алдсаар ширээн дээр хөглөрсөн шуудангуудыг харж байтал дунд нь Чуи Бомгюгаас ирсэн илгээмж байх аж.

Гаднах уутыг нь цаасны хутгаар цэвэрхэн зүсчихээд нээж үзвээс дотор нь сургуулийн сонины шинэхэн дугаар байх бол хамгийн томоор "Гоц ухаантан мөсөн ханхүүгийн нууц" гэх гарчиг мэлийнэ.

"Ийм сүртэй нэр өгдөг нь ч юу вэ дээ? Чуи Бомгю муу нохой." хэмээн бувтнасаар ард нь хавчуулсан жижиг цаасыг унагаж орхив. Доошоо өлийн харвал битүү хөлтэй орны минь доор өнөө цаас хэвтэж байсанд залхууралдаа автан тонгойсон ч үгүй.

Амралтын өдрөөр ч үл амрах миний амьдрал. Хоногийн 24 цаг хичээл хийхэд минь багадаж байна. Шөнө бүр ихдээ 3 цаг унтдагтаа тэр үү толгой дүүрч өвдөж байлаа. Дахин нэг гүнзгий нэг санаа алдчхаад хичээлээ хийж эхэлсэн юм.

Заримдаа хоосон мэдрэмж төрөх юм. Магадгүй бид зүгээр л аз жаргалтай амьдрахын тулд биш энэ газраас бушуухан явахын хүсэл болсондоо хичээдэг байх.

Өдрийн хоолоо идэхээр хичээлээ орхин босохдоо түрүүн унагаасан цаасаа аван харлаа.

Тэнэг амьтан.

Epilogue: Тэхён цаасыг ширээн дээр хүчтэйхэн тавиад гарахад дээр нь нямбайлан бичсэн захидал байх аж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Epilogue: Тэхён цаасыг ширээн дээр хүчтэйхэн тавиад гарахад дээр нь нямбайлан бичсэн захидал байх аж. "Надад бодогдохоо больж болохгүй юу, мөсөн ханхүү?"

Radio Lover || MglWhere stories live. Discover now