02 | Ice Prince

206 51 25
                                    

Taehyun's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Taehyun's POV

Өнөөдөр авах түүхийн шалгалтандаа бэлдэн дэвтрээ эргүүлсээр явж байтал ангийн үүдэнд хэн нэгэн намайг мөргөж орхих нь тэр. Газар толгойгоо барин суух жижигхэн биетэй охиноос илүүтэй түүний хөлөн доор хөглөрөн хэвтэх түүхийн дэвтэр миний анхаарлыг татаж байлаа.

"Зүгээр үү?"

"Тийм ээ. Намайг ууч-" хэмээн бувтнасаар босох охиныг хурдхан зөрөн дэвтрээ аваад гөвбөл тэр хавьд байсан сурагчид бүгд гацаж орхисон байх аж.

"Замаа харж явах хэрэгтэй шүү дээ?"

Ууртайхан ийн хэлээд өнөө охин руу хартал түүний нүдэнд нулимс цийлэгнэсэн харагдана.

Өөрөө буруу зүйл хийчхээд уйлаад байгаа юм байх даа? Нялцайсан хурга вэ?

"Уйлах хэрэггүй. Чи намайг муу хүн шиг-"

"Уучлаарай."

Хормын дотор үсээ хоёр сүлжсэн охин нулимс дуслуулсаар замхран одоход бусад сурагчид ам амандаа намайг муулж эхэлсэн юм. Юу вэ? Жинхэнэ хохирогч нь би байхад. Дэвтэр минь нугаларч, юу юунаас илүүтэй үнэлж баршгүй гайхалтай суут тархины минь хэд хэдэн эс уурласнаас болж үхсэн биш бил үү?

"Мөсөн ханхүү л юм даа."

Хажууд шогшрон зогсох Ёнжүн ах руу нүдээ эргэлдүүлчхээд анги руу орох гэтэл, "Танай ангийнхан ч хүн шархлуулахдаа сайн бололтой шүү?" хэмээв.

"Юу гэсэн үг юм?"

"Нэг нь сэтгэлээ илчлэхэд нь хаяж, угсруулан нөгөөх нь түлхээд унагаачихлаа шүү дээ? Мөсөн ханхүү байж болох ч жаахан мэдрэмжтэй бай, хонгор минь."

"Мөсөн ханхүү гэнэ шүү." гэж амандаа бувтнасаар анги руу ортол Чуи Бомгю ангийн голд савтай жигнэмэг барьчихсан, шилэн хүзүүгээ маажсаар зогсож байсан юм.

Хэргийн эзэн нь энэ маанаг байж.

Суудалдаа суугаад орж ирсэн цагаас минь хойш намайг ширтсэн нэгний зүг харвал ангийн алдартай охин өөдөөс ирмэж байлаа.

Тэнгэр минь, энэ улс чинь сээтгэнэлтийн эх уурхай болоо юу даа?

Чуи Бомгю хажууд суун жигнэмэгээ надад сунгахад би зүгээр л толгой сэгсрэв.

"Амттай юм байна лээ. Чи ч гэсэн амсаад үз."

"Жигнэмэгийг нь аваад, сэтгэлийг нь хаячихсан хэрэг үү? Би биш чи л хүйтэн сэтгэлтэй юм."

"Хайр сэтгэлийн асуудлыг амттантай хольж хутгах хэрэггүй. Гоё амттай идэх юмнаас өөр хайр энэ хорвоод байдаггүй юм."

Хоолойноос өөр үзээд буцаагаад өгчихье гэх ганц ч сайн чанар алга. Яана даа...

Гэхдээ өнөөдөр сургууль нэг л чимээгүй байх чинь? Хар өглөөгүүр чимээ шуугиан тариад байдаг радио нэвтрүүлэг сонсогдохгүй, хөтлөгч ухаантай хүн нь миний хажууд хоол эргүүлдээд байж байх шиг.

"Нэвтрүүлэг чинь яасан юм?"

"Би өглөө унтчихсан юм аа. Яасан? Чи миний нэвтрүүлэгт дургүй биз дээ?"

"Тийм ээ. Дургүй."

"Хөөх, Кан Тэхён миний халуухан хоолойг сургуулийн радиогоор сонсохыг хүсчээ?"

За яах вэ, энэ дээр л санал нийлье. Тэр сайхан хоолойтой.

"Дэмий юм ярихаа боль. Би өнөөдөр шалгалтаа сайн өгөх хэрэгтэй."

"Юу вэ? Шалгалт авна гэсэн юм уу? Математик л гэж битгий хэлээрэй."

"Үгүй дээ, түүх."

"Тэгвэл ч яах вэ. Ким орилоогийн шалгалтын цаасыг бүгдийг нь 3 дугаар гээд бөглөөд өгчихнө."

Ийм тэнэг байхад сайхан хоолойтой байлаа гээд яана гэж?

Чуи Бомгюгийн яриаг таслан багш орж ирснээр өнөөдрийн хичээл эхлэсэн юм.

Epilogue: Тэхён хүүхдүүдийн шалгалтын материалыг тараахдаа ширээ дэрлэн унтах Бомгюгийн цаасыг сүүлд авч үлдэн, түүний хажууд очин суулаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Epilogue: Тэхён хүүхдүүдийн шалгалтын материалыг тараахдаа ширээ дэрлэн унтах Бомгюгийн цаасыг сүүлд авч үлдэн, түүний хажууд очин суулаа. Хүү жаахан инээгээд цаасыг түүний өвөр дээр тавихад шалгалтан дээрх хариултуудын 3 дугаарууд бүгд бөөрөнхийлөгдсөн байсан юм.

Radio Lover || MglWhere stories live. Discover now