05 | Some

133 35 20
                                    

"Ханыл ахлах сургуульд өглөөний 8 цаг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Ханыл ахлах сургуульд өглөөний 8 цаг. Энэ долоо хоног биднийг хаврын баяр угтаж байна. Бүгд бэлтгэлээ базаасан биз дээ?"

Чуи Бомгюгийн хоолойгоор эхлэх миний өөр нэгэн өдөр. Амандаа дуу аялан дэвтэр номоо ширээн дээрээ өрөхтэй зэрэгцэн би ангийн хүүхдүүд над руу нэг л хачин ширтэж байхыг анзаарсан юм.

"Хөөх, Кан Тэхён инээж байна."

"Мөсөн ханхүү ч бас инээмсэглэдэг байх нь ээ."

"Удахгүй баавгайнаас хэрэм төрөх вий дээ."

Тэдний бие биентэйгээ ийн бувтнахыг сонсохдоо нүүрэндээ тодорсон инээмсэглэлийг арчин чихэвчээ зүүлээ. 5 дугаар сарын эхлэл. Зун хаяанд ирсэн дулаахан өдрүүд. Хүн бүр дурлалдаа автаж, шинэхэн ургасан нялх ногоонуудтай хамт нахиалах шиг болдог юм. Гэвч би тэднээс өөр. 5 дугаар сар миний хувьд хамгийн дургүй хүрэм өдөр хоногууд байдаг. Улирал дундын шалгалтууд явагдаж, гэр бүлийнхэн маань галзуурлын ирмэгт ирдэг үе...

"Тэхён аа?"

Хюнинг Кай мөрөн дээр минь зөөлөн товшин намайг дуудахад чихэвчээ аван түүний өөдөөс харлаа.

"Чи хаврын баяр дээр ирэх үү?"

"Завгүй байх аа..."

"Манай анги урлагийн үзүүлбэрүүдийг хариуцаж байгаа. Чамайг гоё хоолойтой гэж дунд сургуульд хамт сурдаг байсан хүүхдүүд хэлсэн. Ганц, хоёрхоон дуу дуулаад өгч болохгүй юу?"

"Би цагийн хуваариа харж байгаад хариу хэлье. Сургалттай байвал амжихгүй байх."

"Ойлголоо, заавал ирээрэй. Пенг~"

Хюнинг Кай уу? Үгүй ээ, яах вэ. Үргэлж инээж явдаг, эелдэг залуу. Би өөр зүйлсийг нь мэдэхгүй л дээ. Гэхдээ тэр дунд сургуульд байхаасаа л дээд ангийн эгч нар дунд алдартай байсан гэдэгт итгэлтэй байна.

Пенг гэж юу юм бол...?

Хичээл тараад цүнхээ үүрэн яагаад ч юм радио нэвтрүүлгийн өрөө рүү зүглэлээ. Магадгүй Чуи Бомгю өдөржин хичээл дээр унтсан болохоор тэр байх л даа.

"Чуи Бомгю?"

Намайг түүнийг дуудахад Бомгю чихэвчээ аван их л том нүдээр над руу харлаа.

"Чи..."

"Юу гэж?"

"Хаврын баярт оролцох юм уу?"

Тэр "Мэдээж. Би хөтлөгчийг нь хийх юм чинь." хэмээн томоос том мишээв.

"Тэгэхээр..."

"За?"

"Нөгөө..."

"Үгээ зөөж ядаад байлгүй хэл л дээ?"

"Чи надтай хамт очих учраас өөр охидтой болзоо төлөвлөж болохгүй шүү!!!"

Яагаад ингэж ширүүн хэлчихэв дээ, Кан Тэхён...

Чих халуу дүүгээд ирсэнд би бушуухан өрөөнөөс гаран хурдан хурдан алхалж байтал ардаас хэн нэгний цангинасан хоолой цуурайтах нь тэр.

"Анхнаасаа би Кан Тэхёнтай болзоо төлөвлөчихсөн байсан."

Epilogue: Үдийн цайны цагаар ангид Тэхён, Бомгю хоёроос өөр хэн ч үгүй аж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Epilogue: Үдийн цайны цагаар ангид Тэхён, Бомгю хоёроос өөр хэн ч үгүй аж. Тэхён цаг гаран зөвхөн хажууд нь нусаа татсаар унтах Бомгюг ажиглан суух бөгөөд хоёр ч удаа түүнийг дуудсан ч тэр хариу өгөөгүй билээ. Чимээ аниргүй хэсэг суусныхаа дараа Тэхён "Чамтай хамт баярт явна гэж боддог би ч өөрөө чамаас дутахгүй мулгуй юм даа." хэмээчхээд Бомгюгийн толгойг цохин ангиас гарч одов.


Radio Lover || MglWhere stories live. Discover now