08 | Choi Family

143 39 6
                                    

Beomgyu's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Beomgyu's POV

Ёнжүн ах "Цагаан өмдөө өмс, Халиунаа! Өнөөдөр бид гурвын өдөр байх болно." хэмээн орилсоор өрөөний хаалга жийн орж ирээд каратэгийн байрлал авах нь тэр.

"Бас яах гээв?"

"Аав ээж хоёр амралтанд явчихсан. Өнөөдөр Сүбин гурвуулангийнх нь өдөр."

"Гар аа. Ганцаараа баймаар байна."

Сүбин ах түүний араас орж ирэн, "Чи сүүлийн арав хоног орчим их л чимээгүй байлаа? Ямар нэг зүйл болоо юу?"

Ёнжүн ах нүдээ эргэлдүүлсээр, "Найз чинь сонирхож байсан охинтой чинь танилцуулсан гээ биз дээ? Азгүй амьтан, хаягдчихсан юм уу?" 

"Үгүй ээ, Бахие харин ч надад их сайн хандаж байгаа."

"Тэгээд ямар асуудал байгаа юм? Тэр чамайг тэнэг гээ юу? Угаасаа тэнэг байж юунд нь гутраад-"

Дэр аван Ёнжүн ах руу шидээд, "Гарч үз, та юугаа мэддэг юм?" гэсээр ярвайхад Ёнжүн ах хажууд минь ирж суугаад толгойг минь цохихдоо, "Харин ч мэднэ шүү. Ах нь жинхэнэ үерхлийн мэргэжилтэн. Тийм биз, Сүбинаа?"

"Тийм ээ, үнэхээр сайн мэргэжилтэн болохоор таны хэлснээр хийгээд би нийтдээ 5-н удаа хаягдсан." хэмээн Сүбин ах толгой сэгсрэв.

"Ямартай ч ах нартайгаа ганц хундага уу. Нохой гурав харагдтал уугаад бүгдийг нь мартацгаая."

Бүхэл оройжин ах нартай ууж, Ёнжүн ахын үглэхийг нь сонсож суулаа. Сүбин ах хаа нэг үг дуугарахаараа Ёнжүн ахын үгсийг ёжилж инээнэ.

"Тэгэхээр ямар асуудал байна, бяцхан тоорой минь?"

Ёнжүн ахын нүүр улаа бутран инээх аж. Муу согтуу толгой.

"Үнэндээ би ч бас ойлгохгүй байна. Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш би Бахиег харж явсан. Гэтэл түүнтэй дотносож, хамтдаа цагийг өнгөрөөж байгаа хэрнээ огтхон ч жаргалтай болохгүй байна."

"Тэр охин чинь уйтгартай юм уу?"

"Үгүй дээ, тэр их хөөрхөн. Хөгжилтэй бас үргэлж надад сайн ханддаг."

Сүбин ах ямар нэг зүйлийн учрыг олсон байртай томоос том инээмсэглэснээ, "Би ойлголоо. Би ойлгосон шүү!!! Гю-яа, чамд сайхан мэдрэмж төрөхгүй байсан ч хамаагүй үргэлж хамгаалалт чухал шүү дээ? Хүүхэдтэй болж болохгүй-"

"Юу яриад байгаа юм? Би дөнгөж 18-тай!!! Яадаг галзуу туулай вэ?"

Ёнжүн ах ширээний нэг булангаас гуйвж дайвсаар нөгөө талд суух Сүбин ах дээр очин, "Би чамд үзүүлээд өгөх үү, айн?" гэсээр кунг фугийн байрлал авах аж. Тун удалгүй Ёнжүн ах Сүбин ахын өвөр дээр унан, тэр хоёр хоёул тасраад өгсөн юм.

Би энэ хоёр тэнэгээс юу хүлээсэн юм бол доо...

Ширээгээ цэвэрлэчхээд хөнжил авчран тэднийг хучихад Ёнжүн ах нойрон дундаа ийн хэлэв.

"Бомгю-яа, ямар ч үед үргэлж бодогддог хүнээ л сонго. Аз жаргалтай байхдаа хамгийн түрүүнд гүйж очоод хэлмээр санагддаг тэр хүн. Гунигласан үед чинь шууд л толгойд чинь орж ирж, мөрийг нь дэрлээд тайтгарахыг санагддаг тийм ганцхан хүн. Түүнийгээ л сонго. Тэр л чамайг жаргалтай болгоно."

Толгой дотор минь үргэлж эргэлддэг хүн... 

Кан-Тэ-Хён.

Кан-Тэ-Хён

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Radio Lover || MglWhere stories live. Discover now