07 | Unexpected Answer

125 34 28
                                    

Taehyun's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Taehyun's POV

"Хамтдаа хөгжилдье. Үүрд нохой чинь л байхыг хүсч байна."

Бомгютай зэрэгцэн тайзнаас буухдаа ичсэндээ түүний нүүр лүү ч харж чадсангүй. Тэд намайг дуулна гэж хэлснээс тоглолтын хаалтыг хийнэ гэж хэлээгүй шүү дээ?

"Мөсөн ханхүүг нохойгоо болгохыг хүсч байгаа хүн байна уу?"

Бүх үзэгчид нэгэн дуугаар "Тийм!" хэмээн орилоход яг одоо тайз руу гараад Чуи Бомгюг тайзнаас жийгээд унагаачихмаар санагдана.

"Кан Тэхёныг дуудлага худалдаанд оруулах талаар дараа жич ярьцгаая. Тэгэхээр энэ удаагийн хаврын баярын нээлтийн үйл ажиллагаа ийнхүү дууссаныг мэдэгдье. Сургуулийн эргэн тойрон дахь асруудад амтат хоол, ундаа, хөгжөөнт тоглоомууд зэрэг зүйлс хоёр хоногийн туршид байрлах болно. Бүгд цагийг зугаатай өнгөрүүлээрэй~ Энэ хүртэл Ханыл ахлах сургуулийн хамгийн царайлаг залуу Чуи Бомгю байлаа..."

"Бомгю! Бомгю! Бомгю!" гэх үзэгчдийн нүүргэлээн дунд тэр инээсээр тайзнаас бууж ирлээ. Энэ залуу ч үнэхээр хүмүүсийг өөртөө татахдаа сайн юм гээч?

Шал дургүй хүрчихлээ...

"Ажил дууссан юм чинь хоёулаа явж хөгжилдөх үү?"

"Тэгж байгаад нохойгоо алдчихав?"

"Юу вэ? Гомдчихсон юм уу?"

"Би тэгж гомдоод байдаг шалчиганасан хурга биш л дээ..."

Түүнийг орхин асрууд руу зүглэтэл Бомгю араас минь гүйж ирэн намайг сугадсаар, "Ер нь би ийм хөөрхөн байхад бичгийн эрдмээр яанам?" хэмээн инээв.

"Бичгийн эрдэмгүй учраас л чи өөрийгөө хөөрхөн гэж байгаа юм."

"Юу гэж байгаа юм?"

"Та нохойгоо хооллохгүй бол гасалсаар байгаад үхэх нь."

"Явж догбугги идэцгээе."

Биднийг хамт явж байгааг харсан хүмүүс яг л эвэртэй туулай үзсэн мэт хариу үйлдэл үзүүлнэ. Хаа нэгтэйгээс "Хонь, чоно хоёр хамт явж байна." гэх ч сонсогдоод амжив.

"Бомгю?"

"Мм?"

"Чи хонь юм уу? Учир нь би чоно."

"Айн?"

Тэр амандаа дүүрэн догбугги чихсэн хэвээр над руу их л том харж байх аж.

"Чи талх иддэг үү? Учир нь би сүү..."

"Юун 13-р зууны үеийн найрах арга вэ?"

"Мэдэхгүй ээ, дуугүй хоолоо ид..."

"Би баавгай. Харин чи зөгийн бал."

"Би яасан гэж зөгийн бал байдаг юм?"

"Учир нь би чамайг идэх болохоор."

Бомгю хэнэг ч үгүй ийн хэлэхэд би золтой догбуггинд хахаад нөгөө ертөнцөд зочилчихсонгүй.

"Тэнэг хог."

"Би бол тэнэг. Чамаас өөр хүнийг хардаггүй тэнэг. Миний толгойн дотор гацаж орхисон чи ч тэнэг."

"Бомгю-яа... Хоёулаа..."

Тэр инээсээр толгой сэгсрэн, "Чи энэ хэвээрээ байвал охин найрч лав чадахгүй ээ."

"Надад охин найрах хэрэг байхгүй л дээ. Яагаад гэвэл-"

"Тэхёнаа, надад туслаач?"

Тэр нэг их ичингүйрсэн царай гаргаад хүзүүгээ маажин савхаа тавилаа.

"Юунд?"

"Чи 1-1 ангийн Бахиетэй дотно байдаг биз дээ?"

"Үгүй ээ."

"За, боль доо. Ангид Хюнинг Кайгаас өөр хүнтэй юм ярьдаг ч үгүй байж... Доод ангийн охидоос Бахиегээс өөр охин руу харах ч үгүй зөрдөг гэдгийг чинь мэднэ."

"Тэгээд?"

"Дараа нь Хюнинг Кайгийн гэрт нь очиж тоглох, эсвэл хичээл хийхээр бол намайг авч явж болохгүй юу?"

"Яах гээв?"

"Бахиетэй дотносмоор байна."

"Чи яах гэж?"

"Би... Би... Бахиед-"

"Мартаж үз."

Би түүний үгийг таслан сандлын ар дээр өлгөсөн хүрмээ шүүрч аваад тэндхийг орхилоо. Түүний юу гэж хэлэх гэж байгааг мэдэж байсан учраас... Түүний сүүлд хэлэх ганцхан үг урмыг минь ямар их хугалахыг таамаглаж байсан болохоор би түүнийг сонсохыг хүсээгүй юм...

 Түүний сүүлд хэлэх ганцхан үг урмыг минь ямар их хугалахыг таамаглаж байсан болохоор би түүнийг сонсохыг хүсээгүй юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Epilogue: Сургуулийн коридорт олны дунд зогсох хүү их л залхсан байртай харагдана. Түүний урд уйлах охины гарт олон хоног нэхсэн гэмээр бор өнгийн малгай байх аж. "Кан Тэхён!" хэмээн олны дундаас өөр нэг эмэгтэй сурагч орилсоор ирэхэд бүгдийн анхаарал эцэст нь Тэхёнаас саллаа. "Яах гээв?" хэмээн түүнийг ширүүхэн хариулахад энгэрийн тэмдэг дээрээ Хюнинг Бахие гэсэн нэртэй охин "Сэтгэлийг нь бодоод авчхаж болсонгүй юу?" хэмээхдээ Тэхёныг цохьчихоод яваад өгсөн юм.


Radio Lover || MglWhere stories live. Discover now