09 | Let Me

85 18 16
                                    

Taehyun's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Taehyun's POV

"Чи зүгээр үү?"

Хюнинг Кайг ийн асуухад үзгээ тавин түүний өөдөөс харвал нүд минь бүрэлзэн толгой эргэж байх аж.

"Тийм ээ, зүгээр."

"Царай чинь сайнгүй харагдаж байна. Өдрийн хоолоо идээгүй юм уу?"

"Хоол идэх зав байхгүй ээ. Маргаашнаас шалгалтууд эхлэх болохоор."

Бараг л хоёр цагийн өмнө найруулсан кофегоо балгалан толгойгоо сэгсэрлээ. Шалгалтын долоо хоног болон түүний өмнөх долоо хоног миний хувьд хар дарсан зүүд шиг л өнгөрдөг. Өдөр шөнөгүй хичээлээ хийж, нозойрохгүйн тулд зөвхөн жимс, ногоогоор хооллодог учраас байнга л толгой өвдөж, бие сульдаж явна. Гэхдээ ингэхгүй л бол шалгалтандаа хангалттай сайн дүн авч чадалгүй ээжийг уурлуулж орхих учраас надад сонголт гэж үгүй.

"Кан Тэхён."

Хаврын фестивалаас хойш бараг л нэг ч үг дуугараагүй тэр нэгний хоолой.

"Яах гээв?"

Чуи Бомгю миний урд гүзээлзгэний шүүс тавин гарт минь ямар нэгэн нэхмэл зүйл атгууллаа.

"Юу юм?"

"Гар дулаацуулагч. Зун болчхоод байхад чи хоол ч идэхгүй, унтахгүй байгаа учраас гар чинь үргэлж хүйтэн байгаа юм."

Тэр яаж мэдсэн юм бол?

Би түүнд гар дулаацуулагчийг буцааж өгөн, "Бахиед л өг."

"Болохгүй нь ээ..."

"Юу?"

"Хичээл тарахаар хоёулаа ярилцъя."

"Чамд гаргаж байх илүүдээ гарсан цаг байхгүй. Бусдыг өөр шигээ зугаацаж амьдардаг гэж бодоо юу, Чуи Бомгю."

"Ганц минут ч хамаагүй надад зарцуулчих. Сургуулийн үүдэнд хүлээж байя."

Юу гээчийн хүйтэн уур амьсгал вэ? Бомгюд ингэж хүйтэн хандъя гэж бодоогүй юм сан...

Хичээл тарахад хурдхан эд зүйлсээ цүнхлэн ангиас гарлаа. Гучин минутын дараа давтлагатай учраас дэлгүүр орох ч зав гарахгүй бололтой.

"Чуи Бомгю, чамтай ярилцах зав байхгүй гэж-"

"Яагаад надаас зайлсхийгээд байгаа юм?"

"Хэн?"

"Би л өөрөөсөө зайлсхийв гэж. Фестивалын оройг хүртэл бид дотносчихлоо л гэж бодсон юм. Гэтэл чи тэр өдөр гэнэт намайг орхиж явснаасаа хойш надаас зайлсхийгээд эхэлсэн. Үгүй гэж үү, Кан Тэхён?"

"Надад чамаас зайлсхийх тэнхэл ч алга."

Намайг хажуугаар нь зөрөн алхах гэтэл Бомгю гараас минь татан, "Би чамтай ядаж л найзууд байхыг хүсч байна."

"Яах гэж?"

"Найзуудаас ч илүү байхыг хүсэх зориг байхгүй учраас."

Epilogue: Бомгю өдрийн хоолоо идчихээд ангидаа орж иртэл ширээ дэрлэн унтах Тэхёнаас өөр хүн байхгүй байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Epilogue: Бомгю өдрийн хоолоо идчихээд ангидаа орж иртэл ширээ дэрлэн унтах Тэхёнаас өөр хүн байхгүй байлаа. Бомгю түүний урд ширээнд очиж суугаад яагаад ч юм ширээн дээрээс унжих гараас нь атгачхаад, "Хүйтэн байна" хэмээн амандаа бувтнана. Ангийнхаа бусад сурагчдыг орж ирэх хүртэл нь Бомгю Тэхёны гарыг атган дулаацуулж байсан юм.





Tulip: Удаан уулзсангүй шүү ккк. Та нар маань бараг ийм бичвэр байсныг ч мартчихсан байх л даа. Гэхдээ эргээд ирсэн болохоор хайрлаж өгөөрэй🥹🌸

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 26 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Radio Lover || MglWhere stories live. Discover now