✖5✖

291 46 1
                                    

Өнөөдөр Жисол Жэюүн хоёрын уулзах ёстой өдөр билээ. Харин гадаа үнэхээр их бороо орж байлаа. Гадаа бүрхэг байгаад Жисолын санаа нь бага зэрэг зовжээ. Магадгүй өнөөдөр уулзахаа больсон нь дээр юм болов уу гэж бодоод утсаа гаргаж ирэн Жэюүн рүү зурвас бичих гэсэн ч түүний утасны дугаарыг авалгүй зөвхөн өөрийнхийгөө өгснөө саналаа. Тэгээд санаа алдаад сууж байтал гэнэт утсанд нь зурвас ирэв.

Жэюүнээс ирсэн зурвас байх ажээ. "Өнөөдөр надтай ****** газар уулз" гэх товч бөгөөд нэг л хачин зурвас байх нь үнэхээр хачирхалтай санагдуулав.

Хэдэн цагийн дараа Жисол Жэюүн хоёр өөд өөдөөсөө харан сууцгаах агаад хэн хэнд нь яриа эхлүүлэх эсвэл инээмсэглэх бодол байсангүй.

Жэюүн өнөөдөр нэг л тийм хурц бас нэвтэршгүй харагдах бол Жисол түүнээс санаа зовсондоо нүүр рүү нь ч эгцэлж харж чадахгүй байдалд байв.

"Юу? Та хоёр юу захиалах вэ?" гэсээр нэгэн зөөгч ирээд тэр хоёрын эвгүй байдлыг эвдэн ийн асуух үед

Жэюүн "Би халуун шоколад авна. Харин чи?" гэх үед Жисол Жэюүн рүү хэсэг гайхан харж байгаад

"Би ч бас" гэлээ.

Жисол үүнийг давхцал эсвэл тохиолдол гэж ойлголоо. Учир нь тэр ч бас шоколадтай сүү захиалах гэж байсан хэрэг.

Харин Жэюүнд энэ тухай бодох тэнхэл ердөө ч байхгүй байгаа бололтой харагдана. Нэг л өөр зүйлд санаагаа чилээх шиг.

Жисол ингээд чимээгүй байгаад байж болохгүй гэж санаад "Өнгөрсөн явдалд намайг үнэхээр уучлаарай. Би согтуу байсан бас архи гаргадаг шингэн уулаа гэж бодсон чинь өөрийгөө улам дордуулна гэж бодоогүй юм" гэсээр түүнээс ахин уучлал гуйж эхэллээ.

Жэюүн түүний энэ үгсийг сонсоод удаан биш ч гэсэн хальтхан инээмсэглээд "Зүгээр гэж хэлсэн шүү дээ. Би ч бас тийм байдалд зөндөө олон удаа орж байсан болохоор битгий санаа зов доо" гэв.

Жисол "Ингэхэд чи зүгээр үү? Нэг л баргар харагдаж байна" гэж өнөөх сэдвийг арай өөрчлөх санаатай түүн рүү чиглүүлэн асуухад

Жэюүн "Үнэндээ ар гэрийн зарим нэг асуудал өчигдрөөс эхэлчихсэн юм л даа" гэлээ.

Жисол үүнийг сонсоод "Ямар асуудал гарсан юм? Надад тусалсны чинь хариуд би ч бас тусалж чадах ч юм билүү" хэмээн хэлэхэд Жэюүн Жисол руу хэсэг гөлрөн харав.

!!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"Where stories live. Discover now