✖7✖

252 35 1
                                    

Шим Жэюүний хэлсэн үгс Жисолд магтаал адил сонсогдож байлаа.

Жисолын чих нь улайж байгааг аз болж хэн ч мэдэхгүй. Түүний урт бор үс нь чихийг нь халхалсан болоод л тэр байх.

Жэюүн "Чамайг энд дуудсан шалтгаан байгаа" гэхэд Жисол толгойгоо дохисоор эргэн тойрноо ажиглав.

Жэюүн ч мөн адил үйлдэл хийгээд Жисолд хандан "Юутай ч эхлээд тийшээ сууцгаая" гээд ардаа байх үргэлжилсэн урт чулуун сандал дээр очиж сууцгаав.

Жэюүн "Чамайг ингэж хувцаслаж ирсэнд баяртай байна. Үнэндээ би өөрийгөө аль хэдийн эхнэртэй болчихсон гээд авга ахдаа хэлчихсэн" хэмээгээд гар утсаа гаргаж ирэн нэг зүйл хайж буй аятай оролдож байх хооронд Жисол эхнэр гэх үгсийг хаа нэгтээ сонсож байснаа санах гэж хичээж байлаа.

Жэюүн анх уулзсан оройноо түүний зүүдэнд ороод зогсохгүй "Эхнэр минь" гэж хэлж байсныг нь тод санах шиг болов.

Жэюүн хайж байсан зүйлээ олсон аятай "Май" гээд Жисолд өөрийнхөө утсыг атгуулав.

Түүний утсыг гэнэт гартаа барьсан учир тэр жаахан сандарч байсан ч утас руу харвал гэр бүлийн зураг бололтой зураг нүдэнд нь туссан юм.

Жэюүн болон өөр нэг ах ард нь зогсож түүний урд аав ээж нь бололтой хоёр хүн зэрэгцэн суусан, тийм нэг албархуу ч гэмээр мэдрэмж төрүүлэм хүйтэн зураг байв. Харин Жисолд Жэюүний хажууд зогсож байсан хүн нэг л танил харагдаад салсангүй. Гэхдээ хаана харснаа бол ердөө ч санахгүй байлаа.

Гэхдээ энэ бүхнээс илүү яагаад өөрт нь энэ зургийг үзүүлж байгаад нь тэр жаахан гайхаж басхүү самгардан түүн рүү асуусан харцаар ширтэхэд

"Манай гэрийнхэнтэй уулзахдаа бэлэн бай л гэсэн үг" хэмээн хээв нэг хэлж орхив. Яг л багшдаа гэрийнхээ даалгаварыг хийгээгүй гэж буй онц сурдаг сургуулийн од залуу шиг.

Харин Жисолд гайхширал бас дахин гайхширал төрөөд салсангүй.

Түүнийг ийн гайхширч байх хооронд Жэюүн үргэлжлүүлэн "Наад зурган дээр байгаа хүмүүсийн зарим нь мөнгөнд дуртай, шуналтай хүмүүс. Би харин тэдэн шиг биш. Чи мэдэж байгаа биз дээ?" гэхэд Жисол түүн рүү огт итгэж өгсөнгүй харцаар харав.

Жисол түүнтэй уулзаад ердөө л хэдхэн хонож байхад түүнийг бүрэн таньж болно гэж үү? Бас тэр өөрийгөө буруутгах шиг болов. Үнэхээр л тэр уулзаад хэдхэн хонож байгаа хүнийхээ гуйлтыг биелүүлнэ гэж амалчихсан байдаг. Тэр нь бүр өнөөдрөөс эхлээд гурван сарын хугацаатай байх ёстой.

!!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"Where stories live. Discover now