✖8✖

213 30 1
                                    

Өглөө эртлэн боссон Жисол өөрийнхөө өрөөг нэг гүйлгэн хараад уртаар санаа алдсан юм.

Учир нь тэр өөрийг нь хэн нэгэн ажиглаад байна, дагаж яваад байна гэж шөнөжин зүүдэлсэн байжээ.

"Ямар хачин зүүд вэ?" гэж амандаа үглээд орноосоо босон цонх руу очтол гадаа нар мандаж буй шинж ердөө ч харагдсангүй.

Хар дарснаас болоод үүрийн 4 жингээр нойрноосоо сэрсэн нь энэ аж.

Эргээд унтах гэсэн ч нойр нь аль хэдийн сэргэж орхисон байлаа.

"Нэгэнт ийм эрт сэрснийх гарч жаахан дасгал хийдэг юм бил үү?"

Жисол ийнхүү бодон биеийн тамирын хувцасаа өмсөөд гэрээсээ гаран сагсны талбайг хэд хэд тойрохоор хөнгөн шингэнээр гүйж байлаа.

Хэдэн минутын дараа сагсны талбайд очих үед нь ард нь хэн нэгэн дагаж байна гэх зөн совин мэдрэгдэж өөрийн эрхгүй арагшаа харахад хэн ч үзэгдсэнгүй. Зүгээр л хий хоосон зөн совин гэж бодоод талбайг хэд хэдэн удаа тойрч гүйлээ.

Хангалттай гүйсэн гэж бодсоор гэрийнхээ зүг удаанаар алхах үед нар аль хэдийн мандаж өглөөний сэрүү бууран дулаан илч биеийг нь бүрхэн авахыг мэдрэв.

Зуны өглөө ийм сайхан байдаг байх нь гэсэн шүү юм бодсоор орц руугаа орох гэтэл өнөөх үл таних зөн совин ахин нэг мэдрэгдэж эргэн харвал хар өнгийн машин нүдэнд нь тусав.

Гайхаж хоцорсон Жисол өөрийн эрхгүй тэр машин руу гөлрөн зогсож байтал өнөөх нь зүгээр л хөдлөн яваад өгөх нь тэр.

Магадгүй буруу бодсон байх. Ажилдаа явж байгаа хүн ч юм билүү гэж бодоод тэр хар өнгийн машиныг санаанаасаа үлдэн хөөж өнөөдрийнхөө зарим нэг зүйлсийг төлөвлөлөө.

Гэртээ орж ирээд шууд л хөлөрсөн биеэ угаахыг хүсэн усанд ороод, цаг хагасын дараа өглөөнийхөө цайг бэлдэн ээж аавыгаа сэрэхийг хүлээнгээ өчигдөрийн Жэюүнтэй өнгөрүүлсэн бас хамт авхуулсан зургаа харан сууж байтал хэн нэгэн түүний утсыг шүүрэн авах нь тэр.

Гайхаж бас сандарсандаа хэн бэ гээд хартал аав нь утсыг нь оролдоод Жэюүнтэй хамт авхуулсан тэр олон зургуудыг харж байлаа.

"Миний охин чинь юу вэ? Хөрш хүүтэй үерхэж байгаа гэхэд арай хурдан уу?" хэмээн тоглоомоор хэрнэ жаахан ууртай өнгөөр асуухад

Жисол худлаа инээснээ "Тийм биш эа. Би тэрэнтэй үерхээгүй. Зүгээр л тэр хамт байж өгөөд зураг дараад өг л гэж гуйсан" гэлээ.

!!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"Where stories live. Discover now