✖14✖

207 28 2
                                    

Жэюүн гэртээ эргэж ирэх үедээ орцонд таарсан өнөөх залууг Жисолтой инээлдэн алхаж явахыг олж харлаа.

Жисолын инээмсэглэх төрх нь тэр үед яагаад ч юм их хөөрхөн санагдав. Урьд нь хөөрхөн байсан ч энэ удаагийн тэр юм бүхнээс илүү хөөрхөн байна. Түүнийг өөр залуутай сүй тавьсан гэхийг сонсоод тэр бүхний дараа түүнийг өөр нэгэнтэй ингээд тэврэлдээд явж байхыг харах сэтгэлд нь том хар чулууг хөдөлгөх боломжгүй тавьчихсан мэт болчихлоо.

Үнэндээ түүнийг сүйт залуутай гэдгийг нь мэдсэн ч хамаагүй шүү дээ. Тэр хоёрын хооронд хуурамч үерхэл гэсэн л зүйл бий. Хуурамч...

Жисолын чанга чангаар инээх "АХАА" гэж хэлэх нь хүртэл сонсогдох агшинд өөрийн эрхгүй зүрх нь базлах нь тэр.

Хамт байгаад тийм ч удаагүй хэрнэ яагаад...?

"Жэюүн?"

Жэюүнийг бодолд автан зогсож байтал Жисолын хоолой сонстов.

Жэюүн инээмсэглээд "Сайн уу?" гэлээ.

Гэхдээ энэ инээмсэглэл их л таагүй байх аж.

Жисол "Хаачаад ирсэн юм?" хэмээн асуухад хажууд зогсож байсан залуу нь Жэюүнийг сонирхон ширтэх нь тэр. Жисолыг эвгүй байдалд оруулахгүйн тулд Жэюүнд түүний энэ асуултанд хурдан хариулаад эндээс холдох хэрэгтэй гэдгээ сайн ойлгож байлаа.

Жэюүн "Найзтайгаа уулзаад л..." хэсэг чимээгүй байж байгаад "Энэ хүн чинь..."

Жэюүн сая өөрийнхөө амийг алгадхыг хүслээ. Яагаад өөрөө ч мэдэлгүй ийм асуулт асуучихдаг байна аа? Дотроо өөрийгөө хэдэн хэсэг тастан хаяж байх нь гарцаагүй.

Жисол инээмсэглэсээр "Манай ах байгаа юм!" гэж ихэд баяр жаргалтай хариулах нь тэр.

Жэюүн хуурамч инээмсэглэлээ арай ядан гаргаад ах гэсэн хүн рүү нь хартал тэр өөдөөс нь нэг л тийм тоглоом хийсэн харцаар ширтэж байхыг анзаарав.

Жэюүн "Аан тийм үү? Цаг орой болсон байна. Би гэртээ орьё доо" гэж хэлээд тэр хоёрыг зөрөөд явлаа.

Жисол түүний энэ хариу үйлдлийг хараад гайхаж орхив. Яагаад гэнэт тэр ийм хачин болчихов?

Гэтэл Ёнжүн "Хоёулаа ч бас оръё" гээд Жисолыг чирэх шахам гэртээ орлоо.

Тэр хоёр дэлгүүр хамт гарч жаал амны зугаа худалдан авчээ. Гэртээ орсон хойноо өрөө өрөөндөө орцгожж Жисол шууд л утсаа гаргаж ирэн Жэюүн рүү залгав.

!!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"Where stories live. Discover now