✖11✖

234 33 1
                                    

Жисол салгалсаар арай гэж тэрхүү зурвас руу итгэл муутайхан ороод хартал Ду Хаи гэх хадгалсан дугаараас "Нохой гарч ирээд би сандарсандаа болоод салгачихлаа. Дараа нь яръя" гэсэн зурвас байв.

Гэсэн ч энэ зурвас Жисолыг тайтгаруулахгүй нь мэдээж. Газар дээрх ганц найздаа ямар нэгэн зүйл тохиолдвол дэлхийг хөмөрч ч чадах хэмжээний хүч бас уур хилэн Жисолд бий.

Шууд л түүний дугаар луу залгахад дуудлага нэг их удалгүй авсан ч ярих гэхээсээ илүү царигсаар байгаад таарав.

Гэхдээ цаанаас нь Хаины хоолой тодхон сонсогдох аж. Үнэхээр зүгээр л байгаа бололтой гэж бодсоор өөрийнхөө сэтгэл санааг бага ч болов тайтгаруулан утсаа салгалаа.

Жисол гүнзгий амьсгаа аван гаргаад "Ду Хаид найз залуутай болсон гэдгээ хэлэх хэрэгтэй юм болов уу? Тусалж байгаа гэдгийг минь сонсвол юу гэх бол?" гэж бодсоор байж байтал түүний өрөөний хаалга онгойж ээж нь ороод ирлээ.

Жисол ээж рүүгээ гайхан хараад "Юу болсон бэ ээжээ?" хэмээн асуухад

Ээж нь "Бусанаас үеэл чинь ирж байгаа гэдгийг хэлэх гэсэн юм" гэх нь тэр.

Энэ мэдээг сонссон Жисол гэнэт уулга алдаад "Ёнжүн ах уу?" гэхэд ээж нь толгойгоо дохиод "Манайд хэд хоног байх юм гэнэ" гэж нэмэрлэн хэлэв.

Жисолын дотор галт наадам болж байлаа. Өөрийнхөө хамаатан садан дундаас хамгийн их хайртай үеэл нь тэднийд яг ирдэг үеэрээ ахин ирж байгааг сонсох мэдээж Жисолд сайхан санагдана. Чүэ Ёнжүн бол Жисолын аавын ахынх нь том хүү бөгөөд Жисолд төрсөн ахаас нь өөрцгүй ханддаг нэгэн. Бас түүний хамгийн сайн сонсогч нь юм.

"Ашгүй дээ" гэсээр Жисол хөөрөн хэлтэл ээж нь ч бас инээгээд "За за, хоёулаа гэрээ цэвэрлэсэн нь дээр байх" гэхэд Жисол толгойгоо дохив.

Сэтгэлийн хөөрөл ихтэйгээсээ болж энэ ямар нэгэн юм болно доо гэж бодсон ээж нь охиныхоо хөөрч баярлаж байгааг нь харсаар толгойгоо сэгсрэв. Гэвч ээж нь охиныхоо сэтгэл хөөрлийг дандаа ашигладаг нэгэн тул бас ч гэж Ёнжүнийг ирэх гэж байгааг дуулган сэтгэл нь хөөрнө гэж бодсон учир гэр цэвэрлэх дургүй охиноо ийн ашиглах боломж ахин нэг гарч ирснийг бодсоор баярлах аж.

_____

Маргааш өглөө нь Жэюүний утсанд дуудлага ирснээр тэр гүн нойрноосоо сэрлээ.

Энэ дуудлага бараг түүний төсөөлж ч байгаагүй хачирхалтай дуудлага байх аж. Жилдээ ховор тохиолдлоор ганц хоёрхон л удаа залгадаг ааваас нь ирсэн энэ дуудлаганд Жэюүн эхэндээ хариулах үгүйдээ эргэлзсээр. Гэвч авахгүй бол үүнээс дор юм болно гэдгийг санасан учир утсаа авлаа.

!!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"Where stories live. Discover now