✖18✖

235 34 2
                                    

Жэюүний энэ гэнэтийн үйлдлээс болоод Жисолын толгой хоосорч юу ч бодож сэтгэж чадахгүй болчихлоо.

Жисолын нүд байдгаараа томорч өөрийг нь үнсэж буй царайлаг төрхийг тасралтгүй ширтэнэ.

Харин Жэюүн нүдээ анин өөрийнхөө дотор оргилж буй хөөр баярыг мэдрэнэ. Жисолын уруул хөвөн зөөлөн амтат чихэр шиг юм. Түүний бодол санаанд зөвхөн энэ бумбагар уруул л бодогдоно. Энэ уруулыг үнэсээд л баймаар гайхалтай сонин мэдрэмжид ороогдох хэдий ч, энэ бүхнийг дэндүү хол явахаас өмнө буюу өөрийнхөө хяналтыг алдахаас өмнө зогсоох ёстойгоо ойлгон түүнээс уруулаа арай ядан салгав.

Жисолын уушги агаараар дутагдсан бололтой. Жэюүний энэ хачин сонин мэдрэмж төрүүлсэн үнсэлт дуусахад сая л нэг уушгиа агаараар дүүргэлээ.

Жисолын зүрх хүчтэй балбан цохилох агаад Жэюүний царайг харах аваас шууд л нүүрээ дараад гэрээс нь гараад гүйхэд бэлэн харагдана. Гэвч тэр үнэндээ түүний хажуунаас босож явахыг хүссэнгүй. Түүний зүрх дэндүү хүчтэй ажээ.

Тархи нь түүнээс аль болох хол бай гэж орилон хэлээд байхад л, зүрх нь түүнээс бүү холд гэж тархинаас нь ч илүүтэй шивнэн хэлэх шиг.

Жисолыг улайсан хацартай ичингүйрэн доошоо харан сууж байх хугацаанд түүнээс хором ч харцаа салгалгүй ширтэх Жэюүн.

Жэюүн өмнө нь эмэгтэй хүнийг нэг ч удаа түрүүлж тэвэрч эсвэл үнэсэж байсангүй. Жисол гэх энэ охин дэндүү онцгой нэгэн бололтой.
Анх уулзахдаа л түүнд дэндүү онцгой мэдрэмж төрүүлсэн охин шүү дээ.

Жисолд энэ чимээгүй байдал таалагдахгүй болж түүнээс яг юу асуух тухайгаа тунгааж бодсоор минут хэртээ болсны дараа бодолд нь сая л нэг асуулт орж ирэв.

Түүний хариулах хариулахгүй байх Жисолд ямар ч хамааралгүй. Зүгээр л энэ хачин жигтэй эвгүй байдлаас гарч л байвал болох нь тэр гэсэн зүйл бодсон хэрэг.

Жисол Жэюүн рүү хялайж ч харалгүйгээр гараа ширтсээр "Юу... нөгөө..." гэсэн ч үг яриа нь олигтой эвлэж өгөхгүй түгдчин байлаа.

Жэюүн харин сонирхон харна. Сандрахдаа ийм эгдүүтэй болдог байх нь... Жисол доошоо харсан учир түүний уруул унжих ажээ. Жэюүн энэ уруулыг дахиад үнсээд авмаар санагдана.

Жисол "Тэр залууг хэн гэдэг юм бэ? Би нэрийг нь асууж амжаагүйгээ саналаа" гээд шууд л асуув.

Жэюүн инээд алдахгүй байхыг хичээн жуумалзаад "Ники гэдэг" гэлээ.

Жэюүн түүн рүү харахгүй байхыг хичээх боловч сонирхол нь хөдлөн харцаа өргөөд Жэюүн рүү харахад өнөөх нь өөдөөс нь дулаахан инээмсэглэл тодруулчихсан ширтэн байгаад Жисолын царай алимнаас ч улаан болон хувираад нүдээ гүйлгэн ийш тийш харж хоолойгоо засав.

!!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"Where stories live. Discover now