✖10✖

224 32 2
                                    

Жэюүний сүүлд хэлсэн үгсийг Жисол хараахан сайн ойлгосонгүй. Гэхдээ нэг зүйл ойлгомжтой.

Жисол түүнийг хуурамчаар үерхэж байх гурван сарын хугацаанд хайраа гэж дуудах хэрэгтэй. Ингэвэл ядаж тэднийг дагаж буй тэр хэн нэгэн үнэмших нь мэдээж биз. Жисол ийн бодоод тэдгээр үгсийг бодохоо болив.

"Чи үнэхээр намайг уучилсан биз? Намайг худалч амьтан гэж бодож байна уу?" Жэюүн өөрийнхөө дотор хуралдаад байсан асуултаа зориглон асуухад

"Худлаа байсан үгүйг нь би сая мэдчихлээ шүү дээ. Хэрвээ худлаа байсан бол тэр охин танай гэрт ирж, чи тэгж муухай царайлахгүй байсан байлгүй" Жисол хөнгөн санаа алдсаар мөн Жэюүнийг тайтгаруулах гэж хэлэв. Үнэнээс хойш яалтай билээ!

Жэюүн инээмсэглээд "Тэгэхээр хоёулаа гадуур явахдаа л бие биеэ хайраа гэж дуудаж байя. Нэг их удахгүй аав ээж эсвэл авга ах маань надтай уулзана гэх байх. Тэр үед би чамайг миний хажууд байгаасай гэж хүсэж байна"

"Тэр мэдээж. Би амлалт өгсөн л бол хэзээ ч зөрчиж үзээгүй. Би одоо гэр лүүгээ оръё доо. Чамд хангалттай төвөг удчихлаа" Жисол ийн хэлээд гарах гэснээ гэнэт нэг зүйл санасан бололтой Жэюүн рүү санаа зовинонгүй харсаар

"Тэр охиныг хэн гэдэг юм бэ? Хүнийг зүгээр өнгөрөөх хэмжээний хүн биш шиг л санагдсан. Ардаас ямар харцаар ширтэж байсан нь хүртэл мэдрэгдээд байсан шүү?" гэхэд

Жисол гүн санаа алдаад "Ким Хани гэдэг юм. Үнэндээ чиний хэлсэн зүйл зөв л дөө"

"Юу нь?"

"Тэр сэтгэцийн бага зэрэг гажигтай. Нөхөр хүүхэддээ хайртай хүн байсан. Гэнэт л өөрийгөө надад хайртай гээд эхэлсэн. Бас тэр миний хамгийн хайртай нохойг минь үхтэл нь зодож байсан ч удаатай. Нохой маань түүний зодуурыг даах хэмжээнд байсан л даа. Би түүнтэй зөндөө олон удаа ярилцах гэж оролдсон, нөхөртэй нь ч бас уулзаж үзсэн. Нөхөр нь миний үгийг сайн ойлгож хүлээнэ гэж хэлж билээ. Харин Хани тэгээгүй. Хани миний үгсийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргах хэмжээний зөрүүд. Би түүнд нөхөр хүүхдээ бод бас өөрийнхөө амьдралыг ч бас бод. Чамд ийм сайхан гэр бүл байхад заавал надаар яах гээд байгаа юм бэ гэж зөндөө учирлаж хэлж байсан гэвч тэр үнэхээр миний үгсийг ойлгоогүй. Магадгүй ойлгохыг ч хүсээгүй байх. Тэр аав ээж хоёртоо энэ тухайгаа хэлээгүй, би ч өөрийнхөө аав ээж хоёрт хэлж чадаагүй. Гэхдээ... тэр үнэхээр бага зэрэг сэтгэцийн гажигтай гэдэг нь үнэн л дээ. Аливаа зүйлийг өөрийнхөөрөө байлгахыг хүсдэг нэг тийм өвчинтэй. Энэ өвчний нэршлийг юу гэдгийг нь би мэдэхгүй байгаа ч гэсэн эмчийн бичгийг нь нөхөр нь надад үзүүлж байсан" гэсээр Хани гэх бүсгүйн талаар Жисолд ярьж өгөв.

!!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"Where stories live. Discover now