✖6✖

292 37 2
                                    

Нэг мэдэхэд нар мандсан байлаа. Өчигдөр орж байсан бороо яг хаашаа алга болчихсон юм бэ гэмээр, гадаа ямар ч бороо орсон шинжгүйгээр халуунаар төөнөн байвай. Хэдий өглөө эрт ч гэсэн мэдээж хэрэг зуны улирал тул халуун байх нь ч аргагүй биз.

Жисолын хувьд аль хэдийн зүүд нойрны ертөнцдөө умбан шумбан байна. Сайхан зүүдний доогуур, хар дарсан зүүдний дээгүүр гэх тодотгол өгөхөөр хэмжээний зүүд зүүдэлсэн тэрээр арай хийж л нүдээ нээлээ.

Сэрээд л тэр хажуудаа байх утсаа шүүрч аваад цаг харвал дөнгөж өглөөний долоо цаг болж байх нь хачирхалтай.

"Ямар хачин зүүд вэ?" гэж амандаа бувтнаад эвшээлгэн буцаж хэвтэн нүдээ аньтал түүний толгойд өнөөх зүүдэлсэн зүүд нь орж ирсээр нойрыг нь огт хүргэсэнгүй.

Тэрхүү зүүдээ эхнээс нь нэг тунгаан бодохыг хичээв.

Ямар ч байсан тэрээр нэгэн залуутай хамт хуримын ордонд хамт орсон гэдгээ санав. Өөрийгөө нэг хартал хуримын цагаан гоёмсог урт даашинз өмссөн байх ажээ. Түүний хажууд өмнө нь нэг ч удаа харж байгаагүй залуу зогсож байх агаад үнэхээр царайлаг гэдгийг нь Жисол баталж байсан юм.

Гэтэл хаанаас ч юм хуримын аялгуу эгшиглэж, баахан хүмүүс алга ташин уухайлж, тэдний урд нэгэн халзан лам гарч ирснээ "Ингээд та хоёрыг эхнэр нөхөр болсныг зарлаж байна" гэж хэлэв.

Жисол өөрийгөө баярлаад байгааг маш сайн мэдэрсэн юм. Удалгүй өнөөх лам "Хосууд бие биедээ баяр хүргэнэ үү" гэхэд Жисол өнөөх царайлаг залуу руу харсаар нүүр рүү нь дөхөж байтал нэг гар голоор нь орж ирэх нь тэр.

Жисол нүдээ аньчихсан байсан болоод тэр үү уруулаас тэс өөр зүйл мэдрэгдэхэд гайхсандаа нүдээ нээгээд хартал Шим Жэюүн түүний уруулан дээр гараа тавьчихсан муухай харан зогсож байх аж. Гайхаж балмагдсан Жисол юу болоод байгааг ч ойлголгүй түүний ард нь зогсох үл таних залуу руу хартал өнөөх нь Жисолоос яг л айсан янзтай Шим Жэюүний мөрний цаанаас толгойгоо хальтхан цухуйлгаж буй нь үзэгдэнэ.

Тэгтэл Жэюүн "Чи яагаад надтай биш түүнтэй гэрлэж байгаа юм?" хэмээн асуухад

Жисол "Учир нь би..."

Жэюүн "Би чамаас асуугаагүй байна!!!" хэмээн Жисолын хэлэх гэж байсан үгийг таслаад ийн орилох аж.

Жэюүн эргэж хараад "Чи яагаад надтай биш, энэ хачин царай муутай охинтой гэрлэж байгаа юм бэ? Би хангалтгүй байна уу?" гэх асуултыг өнөөх үл таних залуугаас асууж байхыг сонсоод Жисол гайхсандаа цочин сэрснээ тод санав.

!!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"Where stories live. Discover now