АРАВ: АЖИГЛАГЧ

257 43 11
                                    

Чэёон толгой нь хагарах шахам өвдөж, дотор нь муухайрах мэдрэмжийг тэсэхээ болиод арай хийн нүдээ нээхэд гадаа бараг үд өнгөрч байх юм. Нүдэнд хамгийн эхэнд туссан зүйл нь томоос том цэлийсэн цонх байсанд гайхсан Чэёон багахан өндийж, тохойгоо тулаад эргэн тойрноо харахдаа өөрийн гэртээ биш хаа нэгтээ тансаг унтлагийн өрөөнд буйгаа анзаарлаа.

Зочид буудал гэдгийг батлах цагаан алчуур, тунгалаг аяга зэргийг хармагцаа амаа даран өндийх тэрээр юун түрүүн өөрийнхөө хувцас хунараа шалгаж, юутай ч бүтэн хувцасласан хэвээр буйгаа мэдээд санаа амрах боловч одоо ч тодорхой бус зүйлсийн талаар айхтар санаа зовсоор орноосоо өндийж, өөр өрөөрүү хөтлөх хаалгыг нээвэл тансаг зочны өрөө угтан авав.

Өрөөнд ороод дотогш гурав алхаж, тэгээд нүдэндээ харагдах зүйлд итгэж ядан хэсэг алмайрлаа.

Тэр тансаг том өрөөний шалан дээр хагас нүцгэн Тэхён, хагас нүцгэн Жонгүгийг хамаг биеэрээ ороон тэвэрчихсэн, хоёул тайван гэгч нь унтаж байх нь тэр.

"Ямар новш нь вэ?" хэмээн уулга алдах түүний дуунаар нойрноосоо сэрцгээх хоёр залуус эхэндээ их л тайван харагдсан ч хэдхэн хормын дараа нэгэнрүүгээ орилж, Жонгүг гартаа таарсан сэтгүүлээр цээжээ халхлах зуурт Тэхён буйдангийн цаагуур үсэрч ороод хувцасаа хайн бэдчих зууртаа " Тийм биш ээ, буруугаар ойлгохгүй шүү" гэж, харин Жонгүг "Чи юу вэ? Яагаад – Чэёон аа, энэ намайг яасан бэ?" хэмээн сандран шулагнана.

Хэдэн хормын дараа тайвширсан гурав дугуй хэлбэртэй хоолны ширээний ард тойрон суужээ.

Өрөөний үйлчилгээ тэдэнд өглөөний цай бэлдэж өгөөд гарах хүртэл тэдний хэн ч үг үл дуугарсан бөгөөд тэднээс өөр хүн үлдээгүй гэж батлан хаалга дуугарахтай зэрэгцэн Тэхён ам нээв.

- Тэгэхээр, муу бага сургуулийн хүүхдүүд ээ

Ихэд хэгжүүнээр ийн эхлүүлээд уртаар санаа алдах түүний өмнөөс Жонгүг их л ичсэн байртай духаа илэн, гараараа нүүрээ нуусаар Чэёонруу амаа ангалзуулан "Юу болсон юм?" гэвэл өнөөх нь бүтгэр нүдээ тормолзуулсаар "би яаж мэдэх юм?" хэмээн дохино.

Тэхён тэднийг харж шоолох мэт инээд алдаад

- Жонгүг надтай хамт гадаа байхдаа тасраад яг л үлгэрийн гүнж шиг унтчихсан. Тэгсэн хэзээдээ ч юм согтоод тасарчихсан Чэёонийг манай найзууд үүрээд гарч ирсэн. Тэгэхээр миний гарт хоёр тасарсан согтуучуул. Эхэндээ Чэёонийг гэрт нь хүргэж өгөх гэсэн ч Жонгүг гуай "миний найзыг хааш нь авч явах гээв? Согтуу байна. Би хамгаална" гэж солиороод, тэгсэн Чэёон "би гэртээ харихгүй. Явж ууна" гээд л. Ёстой галзуурмаар. Тэгээд би соёлт нийгмийн соёлтой иргэний хувиар та хоёрыг гудамжинд эсвэл цагдаагийн газарт хүргэхийнхээ оронд зочид буудалд авчирсан. Гэтэл!!! Жон Жонгүг, та гэсээр Жонгүгруу муухай харан халбагаараа чичилж – Сүү уумаар байна? Бананатай сүү уухгүй бол унтахгүй? Харин Им Чэёон чи арай урд насандаа бөө энэ тэр байсан юм биш биз? Нэг мэдэхэд инээгээд, нэг харахад уйлаад, тэгсэн болоогүй хүүхэд шиг сахилаггүйтэж, өрөөний үйлчлэгчийг хөөж гүйгээд л... Юутай ч, та хоёроос болж би хангалттай их зовсон болохоор, одоо надаас юу ч битгий асуу. Ялан гуяа Жонгүг чи, хувцасны тухай асуух ч хэрэггүй.

Ийн хэлээд Тэхён өглөөний цайнаасаа томоор халбагадан амандаа ууртайгаар хийхэд согтуудаа хэрэг тариад, тэрийгээ огт санахгүй байгаа хоёр найзууд хоорондоо харц солилцсон болоод чимээгүйхэн өмнөхөө идэцгээнэ.

Чэёон, Жонгүг хоёрт такси дуудаж өгчихөөд, өөрөө энэ өрөөндөө хэсэг амрана хэмээн үлдсэн Тэхён буудлын цонхоор хоёр тийш салан одох тэднийг харж зогсох зууртаа хэлээгүй үлдээсэн нэгэн явдлыг эргэн санав.

Айхтар согтсон Чэёон, Жонгүг хоёрыг арай хийн буудлын өрөөндөө оруулж ирээд, буйдан дээр зэрэгцүүлэн суулгаж, өөрөө аяга ус уухаар эргэх үед хоёр тийш тэрийн хэвтсэн тэд хоорондоо ярилцах дуулдана.

Жонгүг

- Чэёон аа, уучлаарай хэмээн бувтнахад Чэёон хариуд нь

- Юуг? Үнсчихээд март гэснийг чинь үү? битгий гэрлэ гэчихээд санахгүй байна гэснийг чинь үү? алийг нь уучлах юм? гэж айхтар ууртайгаар хариулав. Тэгсэн ч согтуу Чэёон толгойгоо өргөж үл дийлэх бөгөөд Жонгүг уртаар санаа алдаж

- Биш ээ. Биш. Тэр биш. Намайг чамд сайн байгаад л уучлаарай. Сайн болно гэж бодоогүй юм шүү.

Чэёон гэтэл хариуд нь шоолох мэт инээд алдсаар

- Тэгвэл намайг бас уучлаарай. Би бас чамд сайн болохоор. Гэхдээ... Сайн мөртлөө өөр хүнтэй гэрлэх гэж байгаад уучлаарай.

Чэёон ийн хэлээд амандаа бувтнана. "Тэхён, Ким Тэхён, чи ч бас уучлаарай" 

Харин Жонгүг хариуд нь гараа найзынхаа зүг жаахан сунгаж, Чэёон ч бас түүний гараас зөрүүлэн атгахаар сунгасан ч хэн хэнийх нь гар нэгэндээ хүрсэн нь үгүй. 

Ядарсан мэт буцаад арагш налан унах Жонгүг багахан инээд алдсаар 

- Ойлголоо. Уучиллаа гэвэл Чэёон ч бас түүнрүү инээд алдаж хариулна.

- Би ч гэсэн. Уучиллаа.

Нэгнээсээ хол, өчүүхэн ч үл шүргэлцэх тэд, үнэндээ хичнээн ойрхон байгаа хэрэг вэ? Тэхён тэднийг текний араас харж зогсохдоо тийн бодсон.

Энэ харилцаанд би зөвхөн гаднаас ажиглагч бололтой тийм үү? Тэхён өөрөөсөө ийн асуугаад утсаа гарган аав гэсэн хүнрүү залгав. Тэгээд "Аав, гуйх зүйл байна. Уучлаарай, гэхдээ хуримын тухайд л даа..." гэсээр яриагаа үргэлжлүүлэн цааш эргэхдээ зочид буудлын уртаас таксинд суух Жонгүгийн зүг багахан инээмсэглэв. 

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 04, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ҮНЭГ ТУУЛАЙ НОХОЙ ГУРАВ (Дахин эхэлсэн)Where stories live. Discover now