ДОЛОО. ГАЛТ НААДАМ

323 77 5
                                    

Тэхён Чэёон хоёр далайн эрэг даган алхах зуурт нар нэлээн хэвийжээ. Давалгаан чимээ зөөлхөн дуулдаж, өнөөдөр цаг агаар дэндүү гэмээр тогтуун юм.

- Чамд өнөөдөр таалагдсан уу?

Тэхён ихэд санаа зовниж, найдлага тавьсан байртай асуухад би түүнрүү харалгүй хоёр гараа савласаар инээмсэглэн

- Тийм ээ, их сайхан байлаа.

- Ашгүй ээ. Би чиний юунд дуртайг мэдэхгүй болохоор Жонгүкээс баахан асууж шалсан.

- Ммм... Жонгүк чамд их сайн туслаж дээ. Завин дээр идсэн хоол миний дуртай хоол байсан.

Би ийн хэлээд хөл дороо үзэгдсэн чулууг өшиглөн ургашлуулахад Тэхён гэнэтхэн ургашаа гүйгээд өнөөх чулууг элс савсуулан өөр нэг тийш өшиглөв. Сая би түүнрүү харвал Тэхён нүүр дүүрэн инээмсэглэж байлаа.

Тэгээд бид тэр чулуун нааш цааш баахан өшиглөж тоглоод, сүүлдээ гүйсээр бүр ядарч гүйцэн эргийн элсэн дээр суун амьсгаа дарах болов. Тэхён надад өмсөж явсан хүрмээ дэвсэж өгөхөд нь би түүнд талархлаа илэрхийлэн доош сууж харин Тэхён миний дэргэд гараа тулан суухдаа өмднийхөө шуумагт наалдсан нойтон элсийг гөвнө.

- Чамайг ашгүй нэг юм инээлгэлээ

Тэхён ийн хэлэхэд би түүнрүү лавлан харлаа. Нар бараг л далайруу уусан шингэж байх бөгөөд улбар туяанд нь Тэхёны хүрэн үс бараг л улайран харагдана.

- Чи өнөөдөр бараг л инээмсэглээгүй шүү дээ. Би өөрийгөө дэмий юм хийчихвүү гэж санаа зовж байсан юм.

Тэрээр ийн хэлээд бага зэрэг ичсэн байртай надаас харц буруулан далайн зүг харахад би хэсэг зуур өнөөдрийг эрэгцүүлэн бодлоо. Би үнэхээр инээгээгүй юм гэж үү?

Ингэхэд Тэхён бид хоёр юу ярилцсан билээ?

Ингээд бодсон би үнэхээр бараг юу ч санасангүй. Бүхэл өдөржин миний оюун бодол хаана байсан болж таарах нь энэ билээ хэмээн өөрөөсөө асуутал гэнэтхэн Жонгүк бодогдов. Нээрэн тийм шүү дээ. Жонгүк. Намайг хуурч энэ хүртэл авчирчихаад хаяад явчихсан. Тэгээд жаахан гомдсон юм болов уу? тэглээ гээд буруу юм юу байгаа билээ? Тэхён чинь миний гэрлэх хүн шүү дээ. Харин ч бидэнд сайхан боломж өгсөн байхад. Тэгээд ядаж одоо ч болов нөхөхөөр шийдэн Тэхёнд хандан

- Чи ямар дуунд дуртай вэ? гэтэл Тэхён үл ялигхан инээмсэглэх ч надруу харсангүй. Тэгээд санаа алдсаар

ҮНЭГ ТУУЛАЙ НОХОЙ ГУРАВ (Дахин эхэлсэн)Where stories live. Discover now