ГУРАВ. БЭН БЭН БЭН

512 114 16
                                    


Жонгүк бид хоёр Тэхёныг даган явсаар сургуулийн өмнөх машины зогсоолд ирэхэд тэр яг л гайхуулах аятай машинаа хоёр ч машин зогсох зогсоолд хөндөлдүүлэн орхиж, тэрийг нь хүүхдүүд тойроод зогсчихсон үнэтэй, лаг, мундаг мэтээр шагширч байв.

Тэхён нимгэн цагаан албаны гэмээр цамц өмссөн дээрээ цагаан судалтай хар өмд өмссөн байх ба гараа өмднийхөө халааснаас удаанаар гарган машиныхаа түлхүүрийг "чаг" хийлгэн дуугаргаж, тэгээд удалгүй түүний машиний дээвэр нээгдэнэ. Тэр зуур Тэхён яг л киноны гол дүр аятай хөмсөгөө өргөн инээмсэглэхийг Жонгүк бид хоёр гайхан харж зогслоо. Үнэндээ би хичнээн баян айлын охин ч гэсэн Жонгүктэй нөхөрлөх болсноороо хэзээ ч бусдын өмнө эд хаваа гайхуулахаар үйлдэл хийж үзээгүй бөгөөд бид хоёр нэг нэгэнрүүгээ "энэ ч ёстой гайхуулж өгч байна даа" хэмээн харц шидэлцэн зогссон нь тэр байв.

Бидний нэг их гайхан алмайраагүй, харин ч жигтэйгээр харж зогсохыг анзаарсан Тэхён хоолойгоо засан, гараараа хамраа шүргээд, хэлээ булталзуулан уруулаа долоох бөгөөд жаахан ичсэн байдлыг нь илэрхийлэх аятай аж.

-          Суучих.

Тэхён ийн хэлээд машинийхаа хаалган дээр гараараа түшин зогсоход Жонгүк хөмсөгөө зангидан асуулаа.

-          Хаачих юм?

-          Гоё газар.

-          Бид завгүй.

-          Зүгээр л суу

-          Хүсэхгүй байна.

-          Суучих л даа

-          Үгүй ээ. Ядаж хаачих гээд байгаагаа хэл.

-          Сүртэй юм бэ? Ядуу юм байж..

-          Миний ядуу чамд ямар хамаатай юм.

-          Зүгээр суугаад дагаад яв гээд байна.

-          Чадахгүй гэж байна.

Тэр хоёр эхэндээ жаахан үг сөрөх аятай байснаа сүүлдээ бүр маргалдаж, нэг нэгэндээ ойртож зогсоод зодолдохнуу гэлтэй ширүүн харц шидэлцэж эхлэхэд би хурдхан шиг дундуур нь гүйн орлоо. Юутай ч найзыгаа зодолдуулж, ирээдүйн нөхрөө зодуулмааргүй байна шүү дээ. Гэхдээ зодолдвол Жонгүк угаасаа Тэхёныг бавчихна л даа.

-          Хөөе, хөөе, яагаад байгаа юм бэ?

Намайг голоор нь ороход Жонгүк хошуугаа цорволзуулсаар "энэ чинь л уур хүргээд байна даг" гэхэд Тэхён нь өөдөөс нь бүлтэлзэн "Чи зүгээр үгэнд ороод дагаад явчихаач" гэцгээв. Тэгэхээр нь би түрүүнээс хойш гайхсан бодлоо асуулт болгон Тэхёнруу тавьлаа.

ҮНЭГ ТУУЛАЙ НОХОЙ ГУРАВ (Дахин эхэлсэн)Dove le storie prendono vita. Scoprilo ora