ЗУРГАА. ГЭНЭТИЙН БЭЛЭГ

461 105 15
                                    

           

Өглөө сэрээд утсаа асаахад би хэдийнэ хичээлээсээ хоцорч байлаа. Золиг гэж хэмээн үглэсээр хамаг хурдаараа хувцаслаж, нүүрээ угаасан болоод энгэсэг будаг ч түрхэлгүй өрөөнөөсөө гүйн гарч, тэр чигээрээ шатаар уруудах зууртаа хоолойныхоо чадлаар орилно.

-          Сон жолоочийг хурдан бэлд гээд хэлээрэй. Би хоцорч байна. Энэ гэрт хүн байна уу?

Намайг үглэсээр нэг давхарт ирэхэд үйлчлэгч эгч надад мэхийгээд

-          Тань дээр зочин ирсэн

-          Юун зочин. Би хичээлээсээ хоцроод байна.

Гэтэл ард талд байх зочны өрөөнөөс Жонгүкийн дуу хадлаа.

-          Ухаан муутай гэдэг нь. Өнөөдөр амралтын өдөр!

Би эргэн харахад барагтай бол манайхаар зочилдоггүй Жонгүк гараа элгэндээ тэвэрчихсэн толгойгоо сэгсэрээд зогсож байлаа.

-          Чи юу хийж яваа юм?

Ийн хэлээд араас нь үнэхээр өнөөдөр амралтын өдөр болохыг санан толгойгоо цохих надруу инээн зогссон Жонгүк

-          Тэгээд ч чи ийм хувцастай сургуульруу явах гэж байсан юм уу? гэхэд нь би өөрийнхөө өмссөн байгаа хувцасыг ахин нэг харлаа.

Хоёр өөр өнгийн кет, унтлагын өмд, тэгсэнээ дээгүүрээ үнэтэй брэндийн нимгэн цамц. Ахиад л өөрөөсөө ичин толгойгоо цохих гэтэл Жонгүк миний гараас барьж зогсоогоод туулайных шиг шүдээ яарзайлган инээмсэглэв.

-          Өөрийгөө зодохоо боль. Улам тэнэг болчихно. Оронд нь хувцсаа өмсөөд гараад ир. Хамтдаа юманд явцгаая

-          Гэхдээ чи цагийн ажилтай биз дээ? Амралтын өдрөөр ажилтай гээд огт уулздаггүй хэрнээ өнөөдөр юу болоов?

Намайг ийн хэлэхэд Жонгүк юу ч хэлэлгүй хэсэг зуур надруу өчүүхэн инээмсэглэл тодрох нүдээрээ ширтэж, тэр зуурт миний гараас барьсан хэвээрээ л байлаа. Би түүнийг надруу ингэж ширтэхэд хамгаас дургүй. Ерөөсөө бүтэшгүй мөрөөдлийн ертөнцрүү татаж оруулчих гээд байдаг болохоор би түүнээс гараа татаж аваад үсээ шидлэн эргэж шатруу алхлаа.

-          За яахав. Хүлээж бай хүү минь.

Өрөөндөө орсон хойноо хувцасныхаа шүүгээний өмнүүр эргэлдэж, арзайсан үсээ ч нэг янзлан, зав зайгаараа урууландаа будаг түрхэх би өмсөх хувцасаа сонгох гэж бөөн юм болов. Хэтэрхий дэгжин байх хэрэггүй. Тийм байхад Жонгүк дургүй. Өндөр өсгийт ч хэрэггүй. Бид хамтдаа үргэлж алхаж, эсвэл автобусаар явдаг. Аль болох энгийн, гэхдээ хөөрхөн. Би хөөрхөн харагдах ёстой. Жонгүкт зориулж биш ээ, зүгээр л бүх хүнд. "Золиг чинь, ирнэ гээд хэлчихгүй, ядаж зурвас биччихгүй дээ. Хүн үргэлж эвгүй байдалд оруулж байх юм. Би чинь эмэгтэй юм байгаа биз дээ? Яах вэ? юу өмсөх вэ? би ер нь юу өмсчихсөн юм бэ?" хэмээн амандаа үглэсээр өрөөгөө бусниулаад, хориод минутын дараа би үсээ хайчаар ороож байтал хаалга тогших сонсогдов. Нэлээн уйдаж, тэвчээр нь алдагдсан байртай Жонгүк

ҮНЭГ ТУУЛАЙ НОХОЙ ГУРАВ (Дахин эхэлсэн)Where stories live. Discover now