ХОЁР. ҮНЭГ, ТУУЛАЙ ХОЁР

654 120 14
                                    


- Гүүгияаа

Сургуулийн урд байх өргөн шатаар би хоёр гараа алдлан гүйсээр төгсгөл хэсэгт надруу харан зогсох, үүргэвчээ нэг мөрөндөө тохон, үргэлжийнхээрээ цагаан нимгэн цамц, хар өмд өмссөн Жонгүкийн өмнө очоод тэврэх гэхэд тэр миний нүүрийг гараараа түлхэн холдуулаад цааш алхана. Тэр үргэлж л ийм байдаг болохоор залхсан царайг нь үл тоон хойноос нь очоод гараас нь зүүгдэв.

- Эгчийгээ санав уу?

- Халуун байна. Холхон яв.

Түүнийг ийн хэлээд гараа татаж авахад би ахиад л хошуугаа унжуулан хажууд нь даган алхахдаа цүнхнийхээ оосроос зуурна.

- Муухай гэдэг нь.

- Ямар байсан? Ирээдүйн нөхөр чинь?

Жонгүк ингэж асуугаад халааснаасаа иштэй чихэр гарган надад атгуулах бөгөөд би түүнийг нь баярлан авав.

- Яахав дажгүй ээ. Баян айлын хүү гэхэд их зан суугаагүй бололтой байсан. Өө, гэснээс тэр нөгөө хамарлуугаа савх зоодог хүн байсан.

Намайг ийн хэлээд иштэй чихрээ задлах гэж үйлээ үзэж байтал жонгүк миний гараас чихрийг минь аваад задлах зуураа хөмсөг зангидан асуув.

- Яасаан?

- Яагаав дээ? Чи надад хэлсэн дээ? Нэг хүн хамарлуугаа савх чихсэн гээд. Тэр хүн чинь миний ирээдүйн нөхөр.

- Хөөх. Дажгүй залуу шиг харагдсан. Боловсон, гэхдээ тэнэгдүү.

Тэр ингэж ярих зуураа надад чихрийг минь өгөөд цаасыг нь халааслан цааш үргэлжлүүлэн алхана.

- Яг зөв. Жаахан тэнэгдүү санагдсан.

- Чамаас л тэнэг байв гэж дээ.

Жонгүк ахиад л намайг шоглон хэлээд духруу минь няслах бөгөөд өнөөдөр гадаа үнэхээр халуун байгаан дээр хэтэрхий гэмээр бүгчим, чийглэг тул бид модны сүүдэрт хүрээд доош сууцгаав. Өнөөдөр бид хоёр эдийн засгийн хичээл дээр нэг баг болсон бие даалтаа хийхээр уулзсан бөгөөд номын сан хэтэрхий их хүнтэй байдаг учир үргэлж суудаг модны захдаа ирсэн нь энэ байлаа.

Жонгүк бид хоёр бүр дунд ангиасаа л найзалж байгаа юм. Надаас ялгаатай нь тэр энгийн л нэг айлын бага хүү бөгөөд их сургуульд сурахын тулд хэд хэдэн цагийн ажил хийж, хажуугаар нь дүндээ тун сайн анхаардаг, ерөөсөө миний эсрэг туйл гэмээр нэгэн. Гэхдээ бид хоёр сонирхол, хобби гээд бүх зүйл адилхан болохоор ааш араншин, өссөн орчин өөр ч гэсэн ингээд энэ олон жил нөхөрлөж байна.

ҮНЭГ ТУУЛАЙ НОХОЙ ГУРАВ (Дахин эхэлсэн)Where stories live. Discover now