ЕС. ЗАХИАС

310 67 8
                                    

-          Би хэтэрхий их уучихсан байна лээ. Уучлаарай.

Жонгүк надтай сургуулийн хонгилд таарахдаа хэлсэн үг. Хичээл эхэлчихсэн, хэн хэн маань хоцроод ангируугаа гүйж байсан. Тэр намайг хараад, би түүнийг хараад бид хэсэг зогссон.

Харин тэр гэнэтхэн л ингэж хэлсэн.               

Ямар нэгэн зүйл цээжин дээр дараад уначих аятай санагдсан ч би түүнд хариу хэлэлгүй толгой дохилоо. Харин тэр инээмсэглээд

-          Хурдан гүйгээрээ. Хоцорчихлоо. Би чамайг хүлээхгүй шүү гэсээр цааш гүйсэн.

Би ч түүний хойноос хичээлрүүгээ яаран гүйсэн.

Түүний хоолой хэрхэн сонсогддог яг л тэр хэвээрээ сонсогдож, түүний цааш холдон гүйх ар нуруу хэрхэн харагддаг яг л тэр хэвээрээ харагдаж байлаа.

Би хэзээ ч өөрийгөө түүнийг гүйцэж, түүнд хүрж чадахгүйгээ мэднэ. Тиймдээ ч би улам хичээн араас нь гүйж, урд нь гараад түүнрүү инээмсэглэв. Энэ хэвээрээ байхад л болно. Бид яг энэ хэвээрээ, найзууд хэвээрээ байхад л хангалттай.

Долоо хоног өнгөрч Жонгүк бид хоёр урьдын адил хамтдаа хичээлдээ сууна. Би түрүүнээс хойш анхаарлыг нь татах гээд чадаагүй тэр нөхрийн хацраас чимхэхэд л сая тэр надруу бараг гайхсан аятай харах бөгөөд үнэхээр намайг байгааг ч мартчихсан байсан бололтой.

-          Өнөөд орой Тэхён үдэшлэг хийнэ гэсэн. Чамайг надтай хамт ир гээд урьж байналээ. Чи явах уу?

Намайг хөмсөгөө өргөн асуухад Жонгүк хэсэг чимээгүй надруу харж байснаа

-          Та хоёр хоорондоо хэр байна? Гэв.

Би түүнрүү дөнгөж сая Тэхёноос ирсэн зурвасыг харуулаад

-          Ер нь дажгүй ээ. Орой бүр зурвас бичиж, заримдаа хоол хамт идэж байгаа. Тэгээд чи яах юм? Тэр үдэшлэгрүү явахдаа юу өмсөх вэ? хоёулаа одоо ер нь дэлгүүр хэсэх хэрэгтэй.

Би Жонгүкийг үгүй гэж хэлэхийг хүлээж байлаа. Тэр ерөөсөө үдэшлэгт дургүй, тэгээд ч намайг дэлгүүр хэсэх гэхэд дандаа үглэж болиулдаг болохоор тэр. Гэтэл энэ удаад тэс өөрөөр эргэсэн юм.

Жонгүк уриалгахан зөвшөөрч, бид хамтдаа дэлгүүр ч хэсэв.

Цэнгээний газрын үүдэнд ирэх үед Жонгүк гоёлын хүрэмтэй, харин би бүх хүмүүсийг алмайруулах гэсэн аятай нимгэн улаан даашинз өмссөн байх бөгөөд хормой нь дэндүү богино санагдах тул Жонгүк клубруу орохынхоо өмнө түүнд өөрийнхөө хүрмийг тайлан нөмөргөнө... гэж бодсон ч энэ удаад тэр тэгсэнгүй.

ҮНЭГ ТУУЛАЙ НОХОЙ ГУРАВ (Дахин эхэлсэн)Where stories live. Discover now