Chapter Two

461 38 1
                                    

"Бурхан минь гэж манай сургууль яагаад ийм эмх замбараагүй юм бэ?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Бурхан минь гэж манай сургууль яагаад ийм эмх замбараагүй юм бэ?"

"Тийм ээ. Цаашдаа энэ сургуульд сурахаас ч айж байна. Гэхдээ энэ аймшигтай хэргүүдийн цаана хэн байдаг бол?"

"Мэдэхгүй юм даа. Нэг тэнэг амьтан л байгаа биз. Өөрийгөө ил гаргаж чадахгүй, гаж бодолтой нэгэн л байдаг байх"

Хоёр охины яриаг Жимин Жонгүг хоёр хаалганы цаанаас сонсонгоо бие бие рүүгээ харан ёжтой инээмсэглэл тодруулан зогсоно.

"Хийх ажил гэж... Миний бодож байгаа зүйл мөн үү? Түүгээр оролдож байгаад баригдвал хоёулаа сургуулиас хөөгдөөд зогсохгүй, бараг цагдаагийн хаалга ч татаж магадгүй"

"Битгий ай, энэ удаагийн ажлыг би өөрөө цэвэрхэн хийх болно"

"Үнэхээр тийм бол би оролцмооргүй байна шүү. Энэ удаад намайг хасчихаарай"

"Үгүй дээ Жимин чи надад туслах болно"

Жонгүг Жиминийг дагуулсаар ангиас гарлаа. Түүний хэлсэн үгэнд Жимин хэтэрхий их айдаст автаж байгаа бололтой хачин царайлсаар Жонгүгийг дагана.

"Тэгээд чи түүнийг яг яах гээд байгаа юм бэ?"

"Яахыг нь чи мэдэж л байгаа шүү дээ Жимин"

"Үнэхээр Ким Тэхёныг зарна гэж үү?"

"Чи бид хоёр юу хийсээр ирсэн түүнийг л хийнэ"

"Би чадахгүй ээ. Бид хэдий мөнгө олох хэрэгтэй ч гэлээ би чамтай хамт үүнийг хийж чадахгүй. Түүнээс өөр хүн байж болохгүй гэж үү?"

"Зөвхөн түүнийг л... Ганцхан энэ удаад л тусалчих дараагийн удаа гэж байхгүй байх болно гэдгийг амлаж байна"

TOXIQ✔️Where stories live. Discover now