"Танилц, миний эртний танил Мин Юнги. Бид нэг бүлэг байсан юм"
"Уулзаагүй их удсан байна Намжүүн аа. Одоо нэг их дотно мэт царайлах хэрэггүй дээ. Зүгээр л энэ олон жилийн дараа яагаад надтай холбоо барьсан тухайгаа л хэл!"
"Найрсаг биш байна шүү! Тэр ч яахав, гол яриандаа оръё. Чи бид хоёрыг нэг зүйл ингэж холбохын чинээ санасангүй явлаа"
"Тэр чинь юу гэсэн үг юм?"
"Ким Тэхёныг танина биздээ. Чамайг түүнтэй тооцоотой гэж дуулаад"
"Тэгээд юу гэж"
"Тэгээд яахав дээ. Би ч гэсэн жаахан асуудал байгаа юм л даа. Намайг мэднэ биздээ өшөө авах дуртай гэж"
"Тэр новшийг яаж мэддэг юм"
"Миний хүү шиг залуутай яагаад ч юм холбогдчихсон юм"
"Тэгээд түүнд чинь би ямар хамаатай юм. Надаар яах гээв?"
"Чи чинь мэргэжлийн алуурчин. Хөлсийг нь яахав тохирсон хэмжээнд нь өгөх болохоор санаа бүү зов"
"Амаа татаад зайлж үз. Би даалгадаг болохоос дааж авдаг нь биш!"
"Байзаарай, сая юу гээд хэлчихэв. Уг нь өмнө нь ийм байгаагүй юмсан. Надаас зугтаад их том болсон бололтой. Хөөе чи, миний хэлсэнийг хийхгүй бол амь нас чинь миний гарт шүү!"
"Чи бас л тэр залууг над шиг хөсөр хаясан уу? Тэгээд чамаас зугтсан биз. Чамайг араатан болохоор чиний дэргэд хэн ч байдаггүй юм. Гэхдээ зүгээр ээ, би ч бас чам шиг араатан"
"Зүгээр л тэр Жон Жонгүг нохойн гөлгийг авсанд нь хийгээд өг. Чамайг мэргэжлийн болохоор л гуйж байгаа юм. Өөр хүнд даатгана уу? Өөрөө хийнэ үү? Чи өөрөө мэд. Зүгээр түүний цогцосыг миний өмнө авчирахад болно. Май энэ урьдчилгаа"
YOU ARE READING
TOXIQ✔️
FanfictionХүн төрөхдөө хэн болох оо сонгож төрдөггүй. Харин хэн болж өсөж торних оо өөрөө сонгодог. Гэхдээ тэд өөрсдийгөө ингэж хүмүүжүүлсэн нь тэдний буруу хэрхэвч биш.