Chapter Six

314 23 1
                                    

Бяцхан хүү эрүүл ухаанаар сэтгэж чадахаа болин эмнэлэгт хэвтэж эмчлүүлж эхлэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бяцхан хүү эрүүл ухаанаар сэтгэж чадахаа болин эмнэлэгт хэвтэж эмчлүүлж эхлэв. Төрсөн эцэг нь түүнийг ийнхүү өвчтэй болсныг мэдээд өөр дээрээ авах гэсэн боловч хуулийн байгууллага түүнд, хүүхдийг цаашдаа асран халамжилж, эрүүл өсч торних тал дээр анхаарах чадамжгүй гэж үзээд асрамжын газарт аваачсан юм.

Түүний ой санамж алдагдаж, ухаан санаа нь орж гарах ба энгийн бус үйлдлүүд хийдэг болов. Түүний эмчилгээ сайн байсан ч тэр нэг л сайжирч өгөхгүй байлаа.

Шөнө бүр ээжийнхээ үхэж буй агшинг зүүдэлж хар дарж, сүүлдээ өдрийн цагаар хий юм нүдэнд нь үзэгдэх болов.

Харин Жонгүг, Жимин хоёрыг нэг залуу өөр дээрээ авсан боловч тэр тийм ч сайн хүн биш байсан юм.

Тэднийг жаахан хүүхэд гэдгээр далимдуулж бусдад өрөвдүүлэн, зарж ажил хийлгэн олж ирсэн мөнгийг нь өөртөө зарцуулж, хариуд нь аягахан хоол л өгдөг байлаа.

Гэхдээ тэд энэ бүхнийг зоволгүйгээр хийх болсон юм. Тэднийг өсч томрох тусам тэр залуу хөвгүүдээр илүү хүнд хэцүү, хэрцгий ажлууд хийлгэх боллоо.

Том болох тусам тэдний багын ой санамж үгүй болж байв. Жонгүгийн ой санамжинд ээжээс нь өөр хэн ч үлдсэнгүй.

Харин Жиминий ой санамжинд ганц ч хүн үлдээгүй юм. Жонгүгийн аав байгаа гэдгийг мэддэг ч тэд түүний царай, хоолой гээд түүнд байгаа бүх л зүйлийг санахаа больсон байлаа. Тэд тэр хүнийг дурсахыг ч хүсээгүй биз.

~Flashback Ended~

Жимин эмнэлгээс гараад 7 хоног өнгөрч сургуульдаа явж чадах тэнхэлтэй болсон юм.

"Гэхдээ үнэхээр тэр хүн намайг алахыг хүслээ гэж үү? Яагаад?"

"Хэрвээ чамайг алахыг хүсч байгаа бол ямар нэг том шалтгаан л байгаа байх. Үгүй бол яагаад өөрт нь ч гай бололгүй амьдарч байгаа хүүгээ алахыг хүснэ гэж"

TOXIQ✔️Where stories live. Discover now