Тэхён гүн нойрноос сэрэхдээ эмнэлгийн өрөөнд байгаагаа мэдэх агаад Жонгүг өрөөнөөс нь гарч буйг анзаарах аж.
Ахин эмч орж ирээд биеийн байдлыг нь хэлж, санаа нь зовсон аятай өгүүлэх ба Тэхён түүнийг нь анхааралтай сонслоо.
"Ким Тэхён, чиний биеийн байдал өдрөөс өдөрт муудаж байна. Тиймээс эмчилгээ хийлгэж эхэлсэн нь дээр. Чамайг өөр эмч дээр өвчтөний бүртгэлтэй болохыг чинь мэдэж байгаа ч над дээр нэмэлтээр эмчилгээ хийлгэвэл чи хамаагүй хурдан эдгэх болно"
"Би эмчээсээ асуух хэрэгтэй байх"
"Хурдан байвал зүгээр шүү. Чиний одоогийн байдал чинь дэндүү хүнд байгааг ойлго"
~
"Бид дахиад тааралдах уу?"
"Үгүй гэж бодож байна"
"Гэхдээ чи надад нэрээ ч хэлсэнгүй"
"Цаашид таарахгүйгээс хойш нэрээр минь яах гээв? Буудлын төлбөрийг би төлчих болохоор одоо амаа татаад зайлж үз"
"Ядаж дугаараа солилцож болохгүй гэж үү? Дахиад уулзах хэрэг гарч ч болох биш үү?"
"Хэлсэн үгээ давтаад байдаггүй ч дахиад хэлчихье. Эндээс хурдан зайл!!!"
Жонгүгтай шөнийг өнгөрөөсөн халуухан бүсгүй түүнээс салан явахдаа ямар муухай ааштай болохыг нь гайхсаар явна.
"Галзуу амьтан, би галзуурчихсан байна"
Жонгүг өөрийгөө үнэхээр ижил хүйстэн гэдэгт итгэж өгөхгүй байсан учраас яахаа мэдэхээ байж, юу хийхээ ч мэдэхээ болив.
Тэхён Жонгүг хоёр хамгийн сүүлд эмнэлэгт таарсанаас хойш нилээдгүй хугацаа өнгөрөөд байгаа юм. Гэхдээ тэднийг эмнэлэгт уулзахад Тэхён ухаангүй байсан.
YOU ARE READING
TOXIQ✔️
FanfictionХүн төрөхдөө хэн болох оо сонгож төрдөггүй. Харин хэн болж өсөж торних оо өөрөө сонгодог. Гэхдээ тэд өөрсдийгөө ингэж хүмүүжүүлсэн нь тэдний буруу хэрхэвч биш.