Chapter Five

341 30 2
                                    

Шархдсан газраа даран хөдөлж чадахаа байсан Жимин хүйт даасан өрөөнд хэвтэхээс өөр арга байсангүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Шархдсан газраа даран хөдөлж чадахаа байсан Жимин хүйт даасан өрөөнд хэвтэхээс өөр арга байсангүй. Арай хийн гараа явуулсаар халаасаа уудлан утсаа гаргаж ирлээ. Үхлүүт хэвтэхдээ хамгаас ихээр Жонгүгийг л харахыг хүсэх аж. Түүний дугаарыг чичирч ядсан гараараа утсаа цусаар будан хийгээд дуудуулахад Жонгүгийн хоолой сонсогдоно.

"Байна уу?... Байна уу? Хариулаач Пак Жимин! Тоглох гэсний хэрэггүй шүү!"

"Ж-Жонгүг? Ж-Жон Жонгүг. Ингээд явж байгаад уучлаарай"

Жонгүг юу болоод байгааг ойлгож ядан утсаа чагнах бол Жиминий хоолой бүдэгсэн аажим аажмаар алга болов.

Гэнэтхэн л оюун ухаан нь ирсэн мэт машины түлхүүрээ аван номын баяр болж буй газар руу хурдаллаа. Түүнийг ороход баяр үргэлжилж байсан бөгөөд Жимин огт харагдсангүй. Хамгийн түрүүнд харагдсан хүн Тэхён байсан тул түүнээс асуухаар явж очив.

"Уучлаарай, хол баймаар байсан ч асуухаас өөр арга байсангүй. Жиминийг харсан уу?"

"Өө Жон Жонгүг. Жимин гэдэг чинь. Аан мэдэхгүй ээ энд ирээгүй шүү дээ"

"Юу? Ирээгүй ээ?"

Тэхён Жонгүгийн хажуунаас холдон явахад Жонгүг хачин царайлсаар тэнд байж болох онгорхой хаалгануудыг татан орж Жиминийг байгаа эсэхийг шалгана. Гэвч хэнч байсангүй. Хамгийн сүүлийн хаалган дээр ирээд татахад түгжээтэй байх аж.

"Пак Жимин энд байгаа биздээ? Дуугар л даа!"

Түүний сандарч ядсан хоолойнд үхлүүт хэвтэх Жимин арай ядан хөдлөөд дуу гаргах аж.

Жиминий гаргасан чимээг аваад Жонгүг түүнийг тэнд байгаа гэж мэдэв. Мэдсэн даруйдаа шууд л хаалгыг хүчээр онгойлгох гэж оролдлоо.

TOXIQ✔️Where stories live. Discover now