Chapter Fourteen

249 18 7
                                    

"Жонгүг аа, надаас салмаар байна уу?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Жонгүг аа, надаас салмаар байна уу?"

"Яагаад тэгж асуугаад байгаа юм?"

"Асуултыг асуултаар хариулах хэрэггүй. Би энэ яриаг зориг гарган хийж байна. Чамайг надаас явчихвий гэх айдсаа даван туулж ярьж байна. Зүгээр л салмаар байгаа үгүйгээ л хэлэхэд болно"

"Яагаад чамаас сална гэж"

"Оновчтой хариулт хэл. Чи надаас салмаар байгаа тийм үү?"

"Үгүй ээ, би тэгэхийг хүсээгүй"

"Т-тэгвэл, яагаад шөнө болгон гардаг юм. Яагаад ирж хонох оо больсон юм. Сургууль дээр таараад яагаад юм ярьдаггүй юм. Бас хоёулаа үерхэж эхэлснээс хойш чи надад ганц ч удаа ойртоогүй"

"Хөөе, хөөе байзаарай. Намайг өдөр бүр чамд анхаарал хандуулах ёстой гэх гээд байна уу?"

"Мэдээж, бид чинь хосууд. Хэдий би өмнө нь хүнтэй үерхэж үзээгүй ч гэлээ хосуудын харилцаанд иймэрхүү зүйл байх ёстой гэж бодож байна"

"Ким Тэхён, би хүссэнээрээ амьдардаг хүн. Намайг хорьж цагдах гэвэл бүтэхгүй л болов уу?"

"Би чамайг хорьж цагдах гээгүй. Зүгээр л надад бага ч болов анхаарал халамж тавиасай гэж хүсч байна"

"Тэгье ээ, анхаарал тавиад өгье. Одоо яах уу? Хоол хийж өгөх үү? Тэвэрч өгөх үү? Эсвэл надтай унтмаар байна уу?"

"Хэрэггүй ээ, чи өмнөх шигээ байхаа больсон байна. Ингэж байхаар зүгээр л надаас салаад явсан нь дээр байх"

"Би биш чи надаас салмаар байгаа юм байна"

"Хүссэнээрээ л боддоо. Чи угаасаа өөрийнхөө л бодолд итгэдэг хүн шүү дээ"

TOXIQ✔️Where stories live. Discover now