"Өөр зүүд зүүдэлсэн чинь сайн юм болжээ. Эмчилгээ одоо л үр дүнтэй болж байна. Тархи хэдий мартсан ч гэсэн бүгдийг бүрэн устгахгүй хадгалж байдаг. Харин бид түүнийг сэргээж, сануулж өгөхөд л туслах хэрэгтэй"
"Гэхдээ энэ чинь зүгээр нэг зүүд биш үү?"
"Үгүй ээ Тэхён, энэ бол чиний тархи ямар нэгэн зүйлийг санахыг хичээж байгаагийн шинж. Нэг хэвийн үргэлжлэх зүүдэнд шинэлэг зүйл орж ирнэ гэдэг чинь ой санамж сэргэх магадлал маш өндөр. Өмнө нь чам шиг өвчтөн олныг эмчилж байсан юм шүү би"
"Тэгвэл би одоо ой санамжаа бага багаар олж авна гэсэн үг үү?"
"Мэдээж хэрэг"
"Э-эмчээ танаас нэг зүйл асууж болох уу? Гэхдээ намайг эмчилж байгаа эмчийн хувьд биш сэтгэл зүйчийн чинь хувьд"
"Юу болоод ийм нухацтай...?"
"Нөгөө... Хэрвээ нэг хүнийг байнга бодоод, харахаар сандраад, хоолойг нь сонсохоор догдолж, нүд рүү нь эгцэлж харж чадахгүй байвал яах вэ?"
"Хэрвээ тийм бол чи дурласан байна"
"Дурлах аа?"
"Тийм ээ хайртай болсон гэсэн үг. Дурлалын шинж тэмдэг байна шүү дээ. Өмнө нь дурлаж үзээгүй юм уу?"
"Танд би өмнө нь дурлачихлаа гэж хэлж байсан билүү? Анх удаагийнх учраас гайхах хэрэггүй"
"За ойлголоо ойлголоо. Одоо яв би жаахан завгүй байна. Аан тийм одооноос эм ээ 3-аар биш 2-оор уугаарай"
"За"
~
"Би үнэхээр дурлачихсан юм уу? Тэр галзуу амьтанд уу? Би хараал идсэн ижил хүйстэн юм уу? Тэгээд миний дурласан хүн Жон Жонгүг гэж үү?"
YOU ARE READING
TOXIQ✔️
FanfictionХүн төрөхдөө хэн болох оо сонгож төрдөггүй. Харин хэн болж өсөж торних оо өөрөө сонгодог. Гэхдээ тэд өөрсдийгөө ингэж хүмүүжүүлсэн нь тэдний буруу хэрхэвч биш.