[ 2 ]

1.8K 237 69
                                    

❌❌❌

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

❌❌❌

Хичээл завсарлахыг хуруу даран хүлээж байсан Жонгүг хонх дуугарав уу, үгүй юу хурдхан шиг л цүнхээ үүрэн ангиасаа гарч Тэхёны байгаа ангийн өмнө очлоо. Үүднээс оюутнууд нэг нэгээрээ гарч байх бөгөөд бүгд л Жонгүгийг харсан даруйдаа чимээ шуугиан болж бөөгнөрөн зогсоно.

Энэ их охидын дуу чимээг сонссон Тэхён эргэлзэх зүйлгүй ангийнх нь урд хэн ирснийг таасан тул нүдээ эргэлдүүлсээр цүнхээ мөрлөн хаалгаар гарсан юм.

"Тарчихсан юм уу?" Тэхёны үгэнд Жонгүг толгойгоо сэгсэрсээр "Хён, тантай хоёулхнаа уулзах хэрэг байна." гэвэл Тэхён түүний гэнэтийн үйлдэлд хөмсгөө өргөн харлаа.

Жонгүг шууд л Тэхёны гараас татан хаа нэг тийшээ явж эхлэх бөгөөд охидын чанга дуугарах хоолойнд хөмсгөө атиралдуулан яаравчлав. Тэгээд хүнгүй байх дээд давхрын угаалгын өрөөнд ороод хаалгаа түгжсэнд Тэхён шууд л буцаж гарахыг оролдон "Үгүй шүү, Жонгүг. Би энд чиний андыг баярлуулахгүй. Бохир санагдаад байна."

Жонгүг түүнийг хаалганаас татан холдуулсаар өөдөөсөө харуулан зогсоож толгойгоо сэгсрээд "Үгүй ээ, энэ тийм биш. Би танд бизнесийн санал тавих гэж байна." гэсэнд Тэхён түүний зүг том нүдлэсээр асуулт эрнэ.

"Бизнесийн санал? Хөөх, чиний амнаас ганц удаа ч болтугай олигтой зүйл гардаг байж ээ?"

"Тийм ээ, хён. Та сайн сонсож аваарай. Энэ үнэхээр бидэнд ашигтай."

Тэхён түүний хэлэхийг чих тавин хүлээсээр нүд рүү ширтэн, гараа халааслах бол Жонгүг өөдөөс нь инээмсэглэл тодруулж "Хоёулаа унтъя! Бие биенийхээ хэрэгцээг хангаж, ашигтай найзууд байцгаая. Тэртээ тэргүй хамтлагт байгаа болохоор та ч бас дуртай охидтойгоо унтаж чадахгүй хэцүү л биз дээ? Тэрний чинь оронд би таныг жаргааж өгье! Ямар вэ дээ?" гэвэл Тэхён түүний зүг нүдээ гялалзуулан ширтэж байгаад томоор инээмсэглэн баярлах аж.

𝐅𝐫𝐢𝐞𝐧𝐝𝐬 𝐰𝐢𝐭𝐡 𝐛𝐞𝐧𝐞𝐟𝐢𝐭𝐬Where stories live. Discover now