[ 7 ]

2K 219 50
                                    

❌❌❌

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

❌❌❌

Жонгүг ачаагаа зөөсөөр хотын гаднах байшин руугаа оруулан нэлээд хэд эргэж буцлаа. Бүгд л өөрсдийн хувцастай цүнхээ бариад дотогш орж байхад Тэхён л ганцаар машиндаа суудлын түшлэг налан суугаад Инсүтэй зурвас бичилцэж байсан юм.

"Ачаагаа оруулаагүй юм уу?" Жонгүг байшингаас буцан гарч ирэхдээ Тэхёныг хараад ийн асуувал өнөөх нь удаанаар утаснаасаа харцаа салгасаар "Аан... оруулна аа." гэчхээд яагаад ч юм мэдэхгүй хөнгөхөн инээмсэглэл тодруулах нь тэр.

Машинаас бууж нэг гартаа цүнхээ барьсан ч зурвас бичсээр явж ядах Тэхёныг харсан Жонгүг түүнийг найз охинтойгоо бичилцэж байгааг төвөггүйхэн мэдэх аж. Тэгсээр залхсан төрх гарган Тэхён гараас цүнхийг нь аваад "Инсү хэзээ ирнэ гэж байна?" гэвэл Тэхён утас руугаа харсан чигтээ "Оройхон ирнэ гэнэ ээ."

"Ах нар өмнө нь Инсүтэй уулзаж байсан юм уу?"

"Үгүй л байх. Яасан?"

Жонгүг мөрөө хавчсаар байшин руу түрүүлэн орж "Найз охинд чинь их сайн хандаж байх чинь." гэвэл Тэхён зурвасаа бичиж дууссан бололтой утсаа өмднийхөө арын халаасанд шургуулсаар "Тэгэлгүй яадаг юм. Хэдэн жилийн дараа бэр нь болох магадлалтай байхад."

"Бид бараг л ойрын арван жилдээ гэрлэж чадахгүй. Хөөрөхөө боль." Жонгүг гартаа барьсан Тэхёны цүнхийг өөр лүү нь чулуудаад "Тэгээд ч өнөөдөр зүгээр л танилцаж байгаа болохоос та хоёрын хурим биш." гэсээр өөрийн хуваарилж авсан өрөө рүүгээ эргэж ч харалгүй яваад орчхов.

Тэхён түүний араас харан зогсож байгаад цүнхээ чирсээр хамгийн эхний өрөөний хаалгыг онгойлгон орвол Юнги өөрийн зүйлсээ цэгцлээд сууж байлаа.

"Хён, миний өрөө аль юм?"

"Хоёр давхарт. Гэхдээ чи мэдэж байгаа шүү дээ, найз охин чинь энд хононо. Тиймээс та хоёрыг унтахаас сэргийлээд би чамайг тэр өрөөнөөс гаргах хэрэгтэй. Тэгэхээр... чи бидний хэн нэгэнтэй хамт байж болно."

𝐅𝐫𝐢𝐞𝐧𝐝𝐬 𝐰𝐢𝐭𝐡 𝐛𝐞𝐧𝐞𝐟𝐢𝐭𝐬Where stories live. Discover now