[ 13 ]

1.3K 179 21
                                    

❌❌❌

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

❌❌❌

Хичээлийн цаг дуусмагц Тэхён ангиасаа гараад Жонгүгийг хайн нүдээ гүйлгэнэ. Харин түүнд хайж байгаа хүн нь биш өөр хүн харагдахад Тэхён багахан шиг гайхсаар түүний зүг явж очив.

"Инсү?"

"Тэхён, тарчихсан уу?"

Охин инээмсэглэн хэлэх ч гэлээ удалгүй бага зэрэг санаа зовнисон төрх тодруулж "Надад чамаас гуйх зүйл байгаа юм л даа. Хэрэв чи яараагүй бол намайг сонсох уу?" гэвэл Тэхён хөмсгөө өргөсөөр дуртайяа түүний яриаг хүлээн зогсох аж.

"Би яараагүй ээ, чи хэлж болно."

Инсү түүн рүү харалгүйгээр хаа нэг тийш ширтэн, гараараа оролдож "Амралтын өдрөөр үдэшлэг болох гэж байгааг мэдэх үү?"

"Тийм гэж үү? Би сонсоогүй юм байна."

"Манай дамжааны залуус дээд дамжааны эгч нартай хамт гарах гэж байгаа. Чи Минжү эгчийг мэднэ дээ? Намайг хамт явчих гээд шахаад байх юм."

Тэхён түүний үгэнд хэсэг бодолхийлсээр юу гэж хариулахаа мэдэхгүй зогссоны эцэст эв хавгүйхнээр инээмсэглэн "Тэгээд явахыг хүсч байгаа бол явж болно шүү дээ." хэмээв. Инсү түүний нүд рүү эгцлэн харж уруулаа бага зэрэг хазласныхаа дараа "Чи надтай хамт явах боломжтой юу?" гэсэнд Тэхён явахыг хүсч байсан ч яах ч аргагүйгээр татгалзаж орхисон юм.

"Уучлаарай, Инсү. Бид амралтын өдрөөр хамтлагаараа гадуур гарах гэж байгаа. Амжихгүй нь бололтой..."

"Юу? Гэхдээ Жонгүг өнөөдөр Югёмд явна гэж хэлсэн гэсэн шүү дээ...?"

"Жонгүг үү?" Тэхён том нүдлэсээр түүнийг яагаад гэнэт хэлэх ч үгүйгээр шийдвэрээ өөрчилснийг бодож эхлэхэд Инсү ч мөн гайхсан хоолойгоор "Жонгүгийг завтай гэснийг сонсоод чамайг ч бас завтай юм болов уу гэж бодсон юм." гэлээ.

Гэсэн ч Тэхён өөрийн санаачилсан зугаалгаа цуцлаж болохгүй гэж бодсон тул Инсүд хандаж "Жонгүг ганцаараа явахаа больсон бололтой. Мэдэх юм алга. Юутай ч би очиж чадахгүй байх аа."

𝐅𝐫𝐢𝐞𝐧𝐝𝐬 𝐰𝐢𝐭𝐡 𝐛𝐞𝐧𝐞𝐟𝐢𝐭𝐬Where stories live. Discover now