[ 14 ]

2.4K 212 56
                                    

❌❌❌

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

❌❌❌

Жонгүг Югёмын дагуулж ирсэн охиныг хараад шууд л хуурамч инээмсэглэл тодруулан Тэхёнаас холдож явлаа. Югём тэднийг танилцуулах бөгөөд өнөө бүсгүй нь Жонгүгтай барьсан гараа удаанаар гулсуулан салгана.

Тэхён тэдний хойноос харж зогсож байгаад сонирхолдоо хөтлөгдөн очвол охин ч бас түүнтэй танилцахыг хүссэндээ гараа сунгах ажээ.

"Ким Дасул."

Гарт нь хүрэх аядчихаад Тэхён өөрийнхөө нэрийг ч хэлэлгүй Жонгүгийн мөрөөр тэврэн өөртэйгөө ойртуулахад Жонгүг бүсгүйд эелдэг хандах гэж хичээн "Тэхёныг мэдэж байгаа байх."

"Тийм ээ, би SEVEN-ий дуунуудад дуртай л даа." Дасул Югём руу хараад Жонгүгтай хоёулхнаа ярилцах хэрэгтэй байна гэх шиг л нүдээрээ дохих нь тэр.

Югём ч томоор инээмсэглээд Тэхён руу харан "Хён, хоёулаа түр нэг тийшээ очиж ярилцъя. Та Инсүг хайж байгаа бол би олоод өгөх үү?" гэсэнд Тэхён хэсэг бодолхийлснээ Жонгүгийн зүг харлаа. Энэ залуу энэ бүсгүйтэй хоёулхнаа үлдэх гэж байгаа бололтой.

Гэсэн ч Тэхён найз охиноо харж хандахгүй бол болохгүй учраас аргагүйн эрхэнд Югёмд толгой дохин тэднээс холдож явав. Багахан холдсоны дараа Югём инээд алдсаар Тэхёнд хандан "Жонгүг надаас энэ охинтой танилцуулаад өг гэж гуйсан. Би тэр хоёрыг үлдээх гээд таныг наашаа дуудсан юм." гэсэнд Тэхён түүн рүү нэг хөмсгөө өргөн харж "Жонгүг үү? Тэнэг амьтан чинь... Яагаад гэнэт охидтой танилцахыг хүссэн юм бол?"

"Магадгүй түүнд удаан ганцаараа байх хэцүү байгаа байлгүй. Хён, та ч бас одоо түүнийг охидтой байхад нь очоод хэрэггүй дээ."

Югём хэнэггүйхэн шиг ийн хэлчхээд Тэхёнд хундага бариулан виски дүүргэж өглөө. Тэгээд өөрийн хундагаараа цаадхан тийш заан "Инсү дээд курсын эгч нартай тэнд сууж байгаа. Таныг ирсэн гэж мэдээгүй байх." хэмээвэл Тэхён түүнийг дагуулан харахдаа Инсүг олов.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 03, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

𝐅𝐫𝐢𝐞𝐧𝐝𝐬 𝐰𝐢𝐭𝐡 𝐛𝐞𝐧𝐞𝐟𝐢𝐭𝐬Where stories live. Discover now