[ 3 ]

1.6K 222 32
                                    

❌❌❌

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

❌❌❌

Хоёр хоногийн турш Жонгүг гэрээний талаар бодсоны эцэст бичгийн цаас гартаа барьсаар сургууль руугаа явж орсон юм. Хамгийн түрүүнд Тэхёныг хайн ийш тийш харах бол охид түүнийг харах гэж бөөгнөрцгөөн Жонгүгийн замд саад болж байлаа.

Тойрсон болгоныг нь сүлжин явсаар хөгжмийн бэлтгэлийн өрөөний өмнө ирэхдээ хаалгыг онгойлгон харвал Тэхён өвөр дээрээ гитараа тавьчихсан нот бичиж байгаа харагдах нь тэр. Жонгүг шууд л дотогш орон хаалгыг нь хаагаад "Юу хийж байгаа юм?" гэвэл Тэхён түүн рүү харах ч үгүйгээр "Юу хийж байгаа юм шиг харагдаж байна?" гэв.

"Хён би амлалтаа биелүүлэхээр ирлээ. Энэ Инсүгийн дугаар." Жонгүг шууд л нэг гартаа барьсан байх жижигхэн цаастай дугаарыг Тэхёны зүг сунгавал өнөөх нь одоо л анхаарлаа түүнд төвлөрүүлэн толгойгоо эргүүлж харлаа. Хормын төдийд л нүүрэнд нь баяр баясал тодроод ирсэн Тэхён хурдхан шиг гараа явуулсаар дугаарыг авах гэтэл Жонгүг цаасыг огцом хойш нь татаж түүний гарт Инсү гэх охины дугаарыг өгсөнгүй.

Тэхён асуулт эрэх мэт харцаар түүн рүү харвал Жонгүг оронд нь нөгөө гартаа барьж буй гэрээгээ түүний зүг сунгасаар "Эхлээд энд гарын үсгээ зур. Тэгвэл дугаар таных болно." хэмээсэнд Тэхён өнөөхийг нь авахдаа "Энэ чинь юу юм?" гэсээр эхнээс нь уншиж үзэв.




АШИГТАЙ НАЙЗУУДЫН ГЭРЭЭ

Нэг талаас: Жон Жонгүг /цаашид А тал гэх/ болон нөгөө талаас: Ким Тэхён /цаашид Б тал гэх/ нар нь хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү Ашигтай найзуудын гэрээг доорх нөхцөлийн дагуу зөвшөөрөн байгуулав.

1. Хоёр тал нь бие биенийхээ биологийн хэрэгцээг хангаж өгдөг сайн найзууд байна. /Ганцхан ам, гараар хийгддэг хэрэгцээ биш!/

2. А ТАЛ ҮРГЭЛЖ Б ТАЛ РУУ ХИЙДЭГ НЬ БАЙХ БОЛНО!!!

3. Талууд бие биетэйгээ харилцах харилцаандаа өөрчлөлт оруулахгүй.

𝐅𝐫𝐢𝐞𝐧𝐝𝐬 𝐰𝐢𝐭𝐡 𝐛𝐞𝐧𝐞𝐟𝐢𝐭𝐬Where stories live. Discover now