[ 6 ]

2.1K 220 32
                                    

❌❌❌

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

❌❌❌

Шалгалтын цаг эхлэх хонх дуугарч анги бүхэлдээ чимээгүйд автсаар цаас, үзэгний нийлэх дуу л хоршин сонсогдов ч нэг л хүн ширээ дэрлэн өвдөлтөө тэсч хэвтэхээс өөр зүйл хийсэнгүй. Доод талаар нь аймшигтай хөндүүрлэх бөгөөд нүд нь ч мөн ядарснаасаа болоод олигтой нээгдэж чадахгүй байх аж.

"Ким Тэхён, шалгалтын чинь цаг явсаар байна. Бие чинь муу байгаа юм уу?"

Шалгалт авч буй профессор ийн хэлээд Тэхёны зүг харц тодруулбал ширээ дэрлэн хэвтэж байсан тэр аажмаар өндийн үзгээ гартаа атгалаа. Энэ мөчид бүх хичээлээ сайн хийдэг байсны хүчээр л асуултууддаа хариулт дугуйлж чадахтайгаа байсан юм. Үзгээ зугуухан шиг хөдөлгөн бичсээр шалгалтын цаг дуусах дөхсөнд шуудхан л цаасаа хураалган ширээгээ ахин дэрлэж хэвтэв.

Өөрийн эрхгүй жигд амьсгалан унтаж нэлээдгүй хугацаа өнгөрөөхөд анги тэр чигээрээ хоосрон Ким Тэхён л ганцаар үлдсэн байх нь тэр.

Жонгүг нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар Тэхёны анги руу орж ирэхдээ ширээ дэрлэн унтаж байгаа залуугийн зүг чанга дэвслэн алхаж очоод ширээг нь гурван удаа тогшвол өнөөх нь нүдээ алгуурхнаар нээн царай руу нь харах аж.

"Хён, хүсэх юм байна." Жонгүг догдлолтой нь аргагүй ингэж хэлээд хажууд талд нь сандал татан суувал Тэхён арайхийж биеэ дийлэн дээш өндийлөө.

"Юу юм?"

"Танд өнөөдөр ямар нэгэн уулзалт байхгүй биз дээ?"

"Инсүтэй хамт гадуур явна." Тэхён эвшээсээр ийн хэлээд сандлынхаа түшлэгийг налан нүдээ анивал Жонгүг залхсан шинжтэй "За алив ээ, дараа болчих. Өнөөдөр надад таны тусламж хэрэгтэй байна." гэсээр хариу хүлээн түүнийг ширтэнэ.

Тэхён нүдээ нээлгүй "Чиний энэ их дур хүсэл чинь хаанаас гардаг юм? Өчигдөр над руу хийсний чинь ачаар би яг одоо нүдээ ч цавчих тэнхэлгүй болчхоод байна." хэмээвэл Жонгүг шууд л чангаар инээн "Уг нь би таныг тийм утгаар хэрэгтэй байна гээгүй шүү дээ."

𝐅𝐫𝐢𝐞𝐧𝐝𝐬 𝐰𝐢𝐭𝐡 𝐛𝐞𝐧𝐞𝐟𝐢𝐭𝐬Where stories live. Discover now