[ 12 ]

1.4K 181 31
                                    

❌❌❌

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

❌❌❌

Өдрийн туршид орсон лекцийг залхуутайхан сонсож суусан Жонгүг хичээлийн цаг дуусмагц нүдээ гялалзуулсаар дэвтэр номоо хурдтай гэгч нь хураах аж. Югём түүний дэргэд ирэн нурууг нь цохиод "Хөгшөөн өнөөдөр ууж суух уу?" гэвэл Жонгүг түүн рүү ч харалгүй толгойгоо сэгсэрсээр цүнхээ цахилгаандан үүрэв.

"Үгүй ээ, Тэхёнтай хамт харих хэрэгтэй."

"Дахиад л Тэхён, Тэхён. Та хоёрыг сайн найзууд гэдгийг бүгд мэдэж байгаа л даа. Гэхдээ үерхэж байгаа юм шиг өдөр болгон наалдахаа жаахан азнаж болох уу?" Югём ойрд уулзаагүй найзыгаа хэсэг хугацаанд олж авахын тулд байдгаа барж байлаа. Харин Жонгүгт тийм бодол ер төрөхгүй байгааг царайнаас нь уншихад ч болохоор харагдана.

"Тэгж болохгүй ээ, Югём. Хамт явахгүй бол Тэхён гомдчихдог юм."

"Галзуурах нь ээ..."

Жонгүг итгэж ядсан харагдах Югём руу ширтсээр цүнхээ мөрөндөө үүрэн "Юу гээч? Удаан хамт амьдарч, удаан найзлахаар сүүлдээ эхнэр нөхөр шиг л болчихдог юм. Бүр дотоожоо сольж өмссөн ч асуудалгүй." гэвэл Югём үсээ зулгаасаар "Хөөе, ядаж амралтын өдөр дээд курсын охидуудтай шоудах юм байгаа биз дээ?"

"Би чамд охидтой унтахгүй гэж хэлээ биз дээ!"

"Хэн чамайг унт гэсэн юм? Зүгээр л зугаац. Тэгээд ч чамайг ирнэ гэвэл дажгүй охидууд нэмж ирэх гээд байна."

Жонгүг залхсан шинжтэй түүний зүг хараад хөнгөхөн санаа алдаж "Явахгүй ээ. Зугаацах ч сонирхол алга. Тэхён... үгүй ээ, ах нар амралтын өдрөөр хамтдаа гадуур гарна гэсэн. Тиймээс амжихгүй." гэсээр хэсэг чимээгүй зогссоны дараа Югёмын мөрийг хэд хэд товшин "Уучлаарай анд минь. Хэзээ нэг өдөр Тэхёныг завтай бол гурвуулаа гаръя. Өөр хэлэх үг алга даа, баяртай." гэчхээд шууд л ангиасаа гаран Тэхёны анги руу явж эхлэх нь тэр.

Югём түүнийг цохьчихмоор л санагдсан ч тэгэлгүй үлдсэн юм. Энэ хачин залуугаас болж үдэшлэгт ирэх охидын тоо хамаагүй бага болно шүү дээ.

𝐅𝐫𝐢𝐞𝐧𝐝𝐬 𝐰𝐢𝐭𝐡 𝐛𝐞𝐧𝐞𝐟𝐢𝐭𝐬Where stories live. Discover now