000.

1.7K 70 1
                                    

Анхааруулга.
Доорх бичвэрт дурдагдаж буй хууль, ажил мэргэжил, байршил хүмүүсийн зан ааш зэрэг нь бичээчийн оюун санаанаас гарсан ЗОХИОМОЛ зүйлс болно.


-Би зүгээр л хараал идсэн найзтайгаа санаандгүй таарсныхаа төлөө гэрлэнэ гэж үү?! Битгий инээд хүргээд байгаарай! Пак ерөнхий захирлаа!!"

Дэгжин хувцасласан бүсгүй ширээ цохин босож зогсоод өмнөө байх хөгшин эр лүү орилно.
Хөгшин эрийн хажууд суух залуу ч тэвчээр алдсан бололтой бүсгүйн өөдөөс муухай харан сануулга аятай үгс чулуудна.

"Амаа мэдэж чалч. Өмнө чинь хэн зогсож байгааг мэдэхгүй байна уу?! MJ группийн захирал Пак Мүюён шүү!"

-Чи өөрөө амаа мэд! Би бол-

-Хан авхай, тайвшираад суугаач дээ. Энэ санал хэн хэнд маань ашигтай санал, эцэг эх чинь ч дургүйцэхгүй байх.

-"Миний эрх чөлөөгөөрөө солих хэмжээний ашигтай гэж үү? Пак Мүюён захирлаа?"хэмээн жуумалзаад ширээн дээр хагас суув.

"Чи! Чи муу-"

-Пак Жимин томоотой суугаадах!

---

"Сонирхолтой л юм. Танай группийн хувьцааны 30%, дээрээс нь салалтын нөхөн төлбөр ч тэр. Маш их мөнгө шүү дээ. Гэхдээ.. таван жил хэтэрхий биш гэж үү? Хоёр жилээр тохирцгооё."

-Хоёр жил.. хоёр жил ч бидэнд хэтэрхий юм. Жиминыг өв залгамжлагч гэж зарлагдах хүртэл хүлээж яагаад болохгүй гэж. Хэвлэлийнхэн, ард иргэд ч буруу ойлголттой болно шүү дээ.

"Та намайг тоглоом гэж бодоод байна уу?! Хүсвэл өөр хямдхан хүүхнүүд өчнөөн байхад яагаад заавал намайг онилно гэж?" Бүсгүй нүдээ эргэлдүүлэн ард нь зогсох залуу руу хяламхийв.

-Чи муу бүдүүлэг хүүхэн! Яаж аавтай ингэж харьцаж чаддаг байна аа?! Ааваа би өөр хүнтэй гэрлэе. Энэ яагаад ч биш!

"Яагаад намайг сонгосныг би хэлээд өгөх үү? Ижил зиндаа! Бид шилэн хоргоны нэг эгнээнд оршдог алтан бөмбөгнүүд болохоор мал минь. Чиний зууралддаг хямдхан бүсгүйчүүдтэй харьцуулашгүй гэж байна!"

-Хан авхайг зөвшөөрсөн гэж ойлгох уу?

Пак Мүюён нүүр дүүрэн инээгээд гэрээ сунгав.

Тэхи ширэв татан " Гурван жил. Бас манай компанитай хамтрах ямар ч ажил байсан эсэргүүцэхгүй гэсэн заалттай. Амьдралд юу тохиолдохыг хэн мэдлээ, ялангуяа надад!" хэмээн цүнхээ авангаа Жимин рүү муухай харлаа.

Жимин ч бухимдан ам нээх гэтэл аав нь толгой сэгсрэв.

Пак Мүюён" Тэгвэл хуриманд бэлд гэж хэлье дээ. Жимин гаргаж өг."

---

"Хөөе, галзуу минь. Үнэхээр ийм амархан надтай гэрлэнэ гэж санаа юу? Миний араас гүйдэг охидын нэг биш гэж өөрийгөө яаж батлах юм бэ дээ?"

Жимин машиных нь хаалгыг онгойлгонгоо хүйтнээр өгүүлнэ.

Тэхи ч өөдөөс нь жуумалзаад цамцных нь захыг янзлангаа чихэнд нь ойртон " Чам мэт нь байтугай ерөнхийлөгчийн хүү гэрлэх санал тавьсан ч би татгалзана. Хэн гэдгийг минь мэдэхгүй бол.. интернэт ашигла. Хан Тэ Хи гээд хай, жулдрай минь." гээд машиндаа суун хурдтай дахиад алга боллоо.

Жимин зангиагаа суллаад аавынхаа өрөөнд орлоо.

"Тэр хэн юм бэ?"

"Би чамайг үеийнхнээ судал гэж хэлдэг биз дээ? KB группийн Хан Жихан захирлын ганц охин Хан Тэхи. Энэ гэрлэлт хоёр группт ашгаа сайн өгөх болно, тэгж бодоод хуримаа хий."

A Park Jimin fanfiction.

Шинэ бичвэрээ нийтлэж байгаадаа үнэхээр баяртай байна. Уг нь дуусгаж байж л нийтлэнэ гэж бодсон ч чадахгүй бололтой><

--- Учир начир нь бүлэг ахих үед л тайлагдах болохоор Тэхи шиг ойлгомжгүй бичвэртэй минь хамт байж сэтгэгдлээ үлдээж өгөөрэй~~~

Гэрээт гэрлэлт | Jm [ONG]Where stories live. Discover now