003.

689 37 0
                                    

Анхааруулга.
Доорх бичвэрт дурдагдаж буй хууль, ажил мэргэжил, байршил хүмүүсийн зан ааш зэрэг нь бичээчийн оюун санаанаас гарсан ЗОХИОМОЛ зүйлс болно.

"Авхай, Хэсүгийн талаар таагүй цуурхал гарсан байна."

Жимин Тэхи хоёр хооллож суухад Кан туслах ийн хэлнэ.

Тэхи "ямар?" гэсэн аятай харахад Кан туслах ярьж эхлэв.

-" 'Хан Хэсүг илжин. Хүбэ нараа дээрлэхэж зохисгүй авирладаг, сургуулийн захиралын өөдөөс ч хэрэлдэж ар талаа гайхуулдаг.' гэсэн нийтлэл өнөө өглөө нийтлэгдсэн. Нийтлэгч нь нэрээ нууцалсан ч цахим шууданг нь олж чадсан, удахгүй олдох байх."

Тэхи санаа алдан нүдний ухархайгаа илнэ.

"Юу болсон талаарх ашиглаж болох зүйл мэдэж ир, сүүлийн хугацаа чинь өнөөдрийн нэг цаг шүү!"

Жимин инээд алдан сэрээгээ тавиад амаа арчив. Тэхи түүний хувьд хэтэрхий ашигч, шуналтай хүүхэн болохоор л тэр биз.

"Юм бүхнээс ашиг унагах донтой хэрэг үү?"

Тэхи" Хүмүүстэй адилхан аргаар л үзэх хэрэгтэй шүү дээ. Чамд хамаагүй зүйл болохоор, чшш" хэмээн урууландаа долоовор хуруугаа наан инээв.

Жимин түүний тогтворгүй занг гайхширан ширтэнэ. Уулзсан цагаасаа жуумалзаад байсан авхай өөдөөс нь ямар ч гэм зэмгүй бяцхан инээд тодруулах нь бүр ч төөрөгдүүлэх аж.

Яг яагаад түүнд дургүй болчихсон билээ?
Аавынхаа өрөөнд уулзах үед үү?
Мэдээ гарах үед?
Эсвэл далайн эрэг дээрх ресторанд уулзах даа л уу?

Арван дөрвөн хоногийн өмнө.

Жимин нарийн бичигтэйгээ тансаг зэрэглэлийн ресторанд орж ирвэл хэн ч байсангүй. Гэхдээ тэрээр цочирдоогүй бололтой цонхон талын ширээнд суугаад гэрээгээ нягтлана.

Энэ удаагийн гэрээ толгой компанид ч тэр хоолны чиглэлээр ажилладаг охин компаниудад ч үр өгөөжөө өгөх чухал зүйл юм.

"Хун ноён ирлээ."

Жимин сая нэг гэрээнээсээ харцаа салган хаалгаар орж ирэх залууд анхаарал хандуулав.

"Сайн байна уу? Намайг Пак Жимин гэдэг. Тантай танилцсандаа баяртай байна." хэмээгээд гараа сунгавал Хун Таёон ч гараа сунгаад танилцана.

Гэрээт гэрлэлт | Jm [ONG]जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें