007.

264 28 0
                                    

Анхааруулга.
Доорх бичвэрт дурдагдаж буй хууль, ажил мэргэжил, байршил хүмүүсийн зан ааш зэрэг нь бичээчийн оюун санаанаас гарсан ЗОХИОМОЛ зүйлс болно.

MJ групп өглөөхөн Солонгос даяар цацагдаж шуугиулаад буй мэдээнээс болоод их хөл хөдөлгөөнтэй байв.

Жимины уур бухимдал дээд цэгтээ хүрсэн үү гэлтэй нүүр нь улаа бутран, суудал дээрээ тогтож ядан өөрийн байх өрөөний эзнийг хүлээнэ.

Удалгүй өндөр өсгийтийн тог тог хийх дуу хонгилоор цуурайтан, Хан Тэхи болон түүний туслах өрөөнд орж ирнэ.

Жимин суудлаасаа босоод Тэхи рүү дөхөх үедээ" Өөрийнхөө талаарх мэдээг харсан уу?!" гэвэл Тэхи ч бухимдалтай байгаа бололтой гадуур хувцсаа сандал дээрээ тохоод туслахаа гаргалаа.

"Сүртэй зүйл биш болохоор өдөр гэхэд тэр мэдээ ор сураггүй болчихно. Худлаа шүү дээ, бүгдэд тэгж итгүүлэхэд хангалттай."

Жимины бардам зан илүү их шалаар нэг бутарч унахыг түүний жинхэнэ хүн тэсээгүй бололтой шууд л Тэхигийн багалзуураас атгаад авав.

"Кгхгг..!!"

Тэхи багалзуурыг нь чангаар зуурах Жимины гарыг тавиулах гэж хоёр гараараа тамираа баран тэмцэлдэнэ.

"Олон нийтийн уулзалтаар жүжиглэх ёстой гэсэн нь чи шдээ!! Яаж намайг тийм өрөвдөлтэй байдалд оруулж чадав аа?! Чи яаж зүрхлэв ээ??" Жимины нүд улаанаараа эргэлдэн ухаангүй мэт аашилж байгаа нь айдас хүргэм байв.

Тэхи мөчөөгөө өгөлгүй гарыг нь хумслангаа амандаа "Аа-втай уул-зна гэж хэлсэн биз дээ!" гэж шивнэнэ.

"Худлаа ярихаа болиоч, хараад идмэр минь!"

Жимин хүрэнтэж амьсгаа тасрахын алдад байсан Тэхиг хананд саван арагш нэг алхам ухарлаа.

"Би мөнгөний төлөө, хүслээ биелүүлэх гэж юуг ч тэвчинэ. Надад ашигтай л бол шүү дээ, гэхдээ бусдын нүдэнд эхнэртээ хууртагддаг өрөвдөлтэй амьтан гэж харагдуулахыг чинь лав зөвшөөрөхгүй шүү! Чи миний эхнэр. Салах хүртлээ ухаантайнхан бай!"

Тэхи чанга базалтаас болж халуу шатах хүзүүгээ үрсээр хана дагаж босоод " Бидний гэрээнд ороо, бие биеийнхээ халууныг хуваалцах гэдэг заалт байхгүй. Яах нь миний дур болохоор дуугүй хүлц. Чамд өөр арга угаасаа байхгүй шүү дээ." гэв.

Жимины духны судас товойн гарч иржээ. Гараа чанга атгаж байгаагаас нь харахад тэвчээр зааж байгаа нь илт байх аж.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 30 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Гэрээт гэрлэлт | Jm [ONG]Where stories live. Discover now