002.

725 45 0
                                    

Анхааруулга.
Доорх бичвэрт дурдагдаж буй хууль, ажил мэргэжил, байршил хүмүүсийн зан ааш зэрэг нь бичээчийн оюун санаанаас гарсан ЗОХИОМОЛ зүйлс болно.


Долоо хоногийн дотор Тэхи, Жимин хоёрын хурим нижгэр бөгөөд хурдан болж өнгөрөв.

Жимин Тэхи хоёр онгоцны буудлын нууц хаалгаар гарч өөрсдийг нь хүлээх лимузиндээ суугаад гэр лүүгээ хөдөлнө.

"Амарч ч болохгүй хэрэг үү? Чи үнэхээр шуналтай хүүхэн юмаа?!"

"..."

"Ядаж хүн гэж бодоод хариу өгчхөөч. Нөхөр нь юм ярьж байхад.. ёстой нэг!"

Жимин бууж өгөх аятай амандаа бувтнах бол Тэхи компьютерын дэлгэцээ ширтсэн чигтээ Кан туслахтай ярина.

"Хувьцааны өсөлт хэр байна? Ойлголоо. Гэрээний нэг хувийг над руу явуулаарай, уулзах газраа товлосон уу? Мм, машин бэлдээрэй. Жон сайдын эхнэрийн талаар юу болсон?"

Жимин өөрийг нь юм ярьж байна ч гэж тоохгүй суух түүн рүү муухай харсаар сууна.

"Хууль бус байхаа? Мэдээ бэлтгээд хүлээж бай, амархан зөвшөөрөхгүй болохоор наадхыг чинь ашиглаж болох байх."

Жимин яриаг бараг л ойлгосон тул нүдээ эргэлдүүлэн утсыг булааж аваад тасалчхав.

"Яаж байгаа юм?"

Жимин" Чи иймэрхүү бохир аргаар үзэхдээ сайн юм гээч? Гэхдээ болгоомжтой байхгүй бол болохгүй биз дээ. Би ч гэсэн танай өрсөлдөгч компанийн захирал шүү дээ." гээд жуумалзана.

"Энэ ажилтай холбогдолгүй зүйл. Тэгээд ч хоёулаа нэг гэр бүл биз дээ?" Тэхи ханбугныхаа хормойг өргөн Жиминд дөхөөд " Томоотой, сайн нөхрийнхөө дүрдээ л анхаар." хэмээн Жимины ханбугны бүчийг чангалах зуурт жолооч Жимины гэрт ирснийг сануулав.

Тэхи урт амьсгаа аваад сэтгэл хангалуун инээмсэглээд машинаас буувал Жимин араас нь гараа чанга атган уураа тэвчиж ядан бууж ирлээ.

Гаднаас нь харахад том шаргал харш арван зургаадугаар зууныг санагдуулам хээнцэр чимэглэл бүхий цэцэрлэг. Сайхан юм.

Тэхи гаднахыг нь ажиглаад тайван инээмсэглэн хажууд нь ирсэн байх Жиминыг сугадаж дотогш оров.

Жимин ч сахиусан тэнгэрийн багаа зүүж эхнэртээ сайн ханддаг галзуу дурлалдаа шатаж буй нөхрийн дүрдээ тоглоно.

Эмээдээ мөргөж, өвөөгийнхөө тахилд хүндэтгэл үзүүлээд Жимины аав ээжид ч хүндлэл үзүүллээ.

Гэрээт гэрлэлт | Jm [ONG]Место, где живут истории. Откройте их для себя