005.

607 45 3
                                    

Анхааруулга.
Доорх бичвэрт дурдагдаж буй хууль, ажил мэргэжил, байршил хүмүүсийн зан ааш зэрэг нь бичээчийн оюун санаанаас гарсан ЗОХИОМОЛ зүйлс болно.

"Ямар гээч дахин давтагдашгүй өдөр вэ? Ээж минь намайг зорьж ирээд л."

Тэхи аягатай цайгаа балгав. И Харү түүний өөдөөс инээмсэлэн суух ч харц зэвүүцэлээр дүүрэн байх аж.

И эзэгтэй" Чи хадамд гарчхаад эмээ, ээж хоёртоо туслахгүй хэрэг үү?"

"Тэд олон үйлчлэгчтэй. Намайг хүссэнээ хий гэсэн юм чинь, манай хадмууд үнэхээр сайн хүмүүс байгаа биз ээжээ?"

Тэхи учир битүүлэг харцаар Харүг ширтэнэ.
Түүний нүдэнд үзэн ядалт, хорсол аль нь ч үзэгдсэнгүй, зүгээр л хоосон байв.

"Тэгсэн ч- чи гэр бүлийнхээ нэр хүндийг бодоод өөрөө гэртээ суух хэрэгтэй байсан юм! MJ-ийхан биднийг л чамайг ухамсаргүй өсгөж гэж бодох тухай бодсонгүй юу!"

Харү ширэв татан ширүүхэн өгүүлнэ.

" Гэр бүл? Чи бас би, хэзээ ч гэр бүл байгаагүй. Ухамсаргүй ээ? Өөрийн чинь хоёр хүүд чинь хангалттай байдаг ухамсаргүй занг надад нялзаах хэрэггүй."


И эзэгтэй балгах гэж байсан цайгаа чанга тавиад муухай харав.

"Муу ачлалгүй хүүхэн! Эхийн чинь араас би л чамайг өсгөсөн. Чи миний ачаар энэ суудалд сууж байгаа!"

"Би өөрөө өссөн. Ганцаараа! Надад зөвхөн би л байгаа! Мөнгөнд шунасан бэртэгчингүүд биш! Өрөөнөөс минь далд ор, И Харү!"

Харү тэсвэр алдран гар далайвал Тэхи барьж аваад, гарыг нь түлхэв.

"Ээж шиг хүндлүүлмээр байвал ээж шиг л бай. Хорт могой минь!"

Тэхи өнөөдөр яагаад ийм онцгүй эхлээд байгаагаа гайхаад барсангүй. Стрессээс болж үхчихгүйн тулд нүдний ухархайгаа массажлан буйдангийн өнцөгийг чанга атгана.

Тог! Тог!

Тэхи орж болох тухай хэлбэл Кан туслах хавтастай баримт барьсаар орж ирлээ.

"Авхай, Пак захирлын талаар нийтлэл гарсан байна. Сэтгүүлчид гадаа бөөгнөрчихлөө."

Тэхи шүд зуусаар цонхоороо доош нь ширтвэл үнэхээр олон сэтгүүлчид компанийх нь үүдэнд шуугилдаж зогсоно.

Гэрээт гэрлэлт | Jm [ONG]Where stories live. Discover now