004.

610 38 0
                                    

Анхааруулга.
Доорх бичвэрт дурдагдаж буй хууль, ажил мэргэжил, байршил хүмүүсийн зан ааш зэрэг нь бичээчийн оюун санаанаас гарсан ЗОХИОМОЛ зүйлс болно.


"Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хууль зүйн яамны сайд Жон Үгён огцрох талаараа мэдэгдэл хийлээ. Түүний биеийн байдал сүүлийн үед ихээхэн муу байгаа бөгөөд ажил үүргээ гүйцэлдүүлэхэд тохиромжгүй үе тохиож байгаа юм. Тэрээр дараагийн сайдын суудалд прокурорын ерөнхий газрын дарга Мин Юнгиг санал болголоо..."

Тэхи гал тогоондоо зууш амсан суухдаа зурагтаар гарах мэдээг сонсоод сэтгэл ханамж өндөртэй байв.

Жимин зочны өрөөнөөс орж ирэн ус уугаад текен дээр Тэхигийн өөдөөс хараад суулаа.

"Хэлэх юм байгаа юм уу?"

Жимин толгой дохиод уснаасаа ахин нэг балгав.

"Энэ мэдэгдэл танай гэрийнхэнтэй холбоотой юм шиг санагдаад байх юм?"

"Юу хүссэндээ итгэ, ирээдүйд зөв байсан эсэхийг нь мэд. Надад чамд тайлбар тавих сонирхол, шаардлага ч байхгүй." Тэхи хүйтэн харцаар ширтэж сууснаа босож явав.

Жимин шанаагаа тулан ирээдүйн талаараа бодно.

Гурван жил адармаатай, стрессээр дүүрэн санагдан толгойгоо сэгсрэв. Дуусгаагүй үлдээсэн ажлаа үргэлжлүүлэхээр ажлын өрөө рүүгээ зүглэнэ.

Жимин, тэр их зантай нэгэн мөн салбартаа тэргүүлэх том группын том хүү. Гэр бүлийнх нь түүнийг үнэлэх үнэлэмж доогуур ч гэр бүлсэг байх жанжин шугамтай тэд Жиминыг хүлээн зөвшөөрч ирээдүйд хэрэг болох байх гэж ашигладаг. Магадгүй аль нэг салбарт хүч дутвал томоохон компанийн охинтой гэрлүүлэх бодолтой тэжээсэн гэхэд буруудахгүй.

Тэхи, бас л том группын том охин. Мин Сэа, Хан Жихан хоёрын хайраас үндэслэсэн цэцэг.
Түүний бага нас ээжийгээ өнгөртөл хайраар дүүрэн өнгөрсөн. Гэвч ээж нь нас барч, Тэхи гадаад руу хөөгдсөн юм. Өвөө нь түүнийг үзэн яддаг гэвэл хилсдэхгүй, И эзэгтэй хөвгүүдийнхээ байр суурийг хадгалахын тулд юуг ч хийхэд бэлэн хүн.

Тэд алтан халбага зууж өссөн хэдий ч хэний ч хүсэх амьдралаар амьдарч, аз жаргалаар энэ өндөрлөгт хүрээгүй улс юм.

---

Гурван цаг хэртэй ажилласны эцэст Жимин хүзүүгээ илсээр өрөөнөөс гарч ирэв.

Гэрээт гэрлэлт | Jm [ONG]Where stories live. Discover now