001.

911 48 0
                                    

Анхааруулга.
Доорх бичвэрт дурдагдаж буй хууль, ажил мэргэжил, байршил хүмүүсийн зан ааш зэрэг нь бичээчийн оюун санаанаас гарсан ЗОХИОМОЛ зүйлс болно.


"Тэхи авхай ирлээ."

Үйлчлэгчийн дуугаар ажлын өрөөний хаалга онгойв. Өрөөний голд байх хүрэн арьсан буйдан дээр гэрийн тэргүүнүүд болох Хан Жихан захирал, өмнөх ерөнхий захирал Хан Тэгүгийн хамтаар сууна.

"Өө, миний охин. Ирээд суу." хэмээн Жихан охиноо дуудвал өвөө нь ёозгүй байдлаар ширтэж байв.

"Кхм, чамайг MJ группийн хүүтэй гэрлэх болсон гэсэн. Үнэн юм уу?"

Тэхи чимээгүйхэн толгой дохив. Өвөөгийнх нь хүйтэн харц хөлдүү мөсөн дээр суух мэт хайрах нь хэцүүеэ.

Жихан захирал санаа зовнингуй ширтэнэ.
Нэг ч залуутай нэр холбогдож үзээгүй охин нь гэнэт л гэрлэх болчхов.

"Жимин бид эртнээс бие биенээ танина. Нууцаар хоёр жил үерхсэн, одоо цаг нь болсон байхаа ааваа. Өвөө."

Саяхан ууртай хоолойгоор группийн захирлыг заналхийлж байсан охин төлөв даруу, хүлцэнгүй нэгэн болжээ.

Өвөө нь бодолхийлэн чимээгүй суух бол аав нь нэг л шийдсэн бол зорьсондоо хүрдэг охиндоо санаа зовно.

"Чи тэгж байна бол бид ч хуриманд бэлдэх хэрэгтэй байх. Эхлээд гэр бүлийн уулзалт зохиох хэрэгтэй шүү."

Тэхи толгой дохиод өрөөг орхив.

Жихан" Ааваа, та юу сэдээд байгаа юм бэ? Тэхи хуримаа хийчихвэл гэртээ л суудаг болно. Түүнийг компанийн ажилд оролцуулах цаг нь ч болсон шүү дээ."

Тэгүг хоолой засан нүүр буруулаад " Хоёрын хоёр ач хүү байхад яасан гэж Тэхиг өв залгамжлагч болгоно гэж. Тэр хэдий ухаантай ч эмэгтэй хүүхэд. Яасан ч байж боломгүй зүйл."

Жихан" Ааваа.."

---

Тэхи гал тогоо руу орон ус уунгаа "Кан туслах" гэсэн дугаар луу залгав.

"Байна. Надад MJ-гийн Пак захирлын дугаар хэрэгтэй байна, болж өгвөл хурдан шүү."

"Вуаа, том эгчээ сайн байна уу?"

Тоглоомтой дуу ард нь хадахад Тэхи санаа алдан эргэж харах аж.

Түүний хоёр дүү болох Жүхён, Хэсүг хоёр хичээлээсээ тарж ирсэн бололтой зогсож байлаа.

Гэрээт гэрлэлт | Jm [ONG]Where stories live. Discover now