006.

885 44 2
                                    

Анхааруулга.
Доорх бичвэрт дурдагдаж буй хууль, ажил мэргэжил, байршил хүмүүсийн зан ааш зэрэг нь бичээчийн оюун санаанаас гарсан ЗОХИОМОЛ зүйлс болно.

Хан Тэгүг.

"Чамайг ямар хэргээр дуудсаныг мэдэж байна уу?" хэмээн хөндий хоолойгоор ярьна.

Түүний урд суух хүн толгой дохисон болоод шал ширтэв.

"Хан Тэхи. Тэр шудрага охин. Бас зоригтой, өөртөө итгэлтэй. Миний өв залгамжлагч байхад тохирох төгс хүүхэд. Даанч эмэгтэй юм л даа." Тэгүг санаа алдана.

Урдах нэгэн нь толгой дохин чимээгүй сууна.

"Чамаас ганцхан л хүсэх зүйл байгаа нь Тэхиг сатааруул! Компанид хөл тавихгүй болтол нь түүнийг зугаацуул."

"Таны хүслийг биелүүлье, гэхдээ минийхийг ч биелүүлээрэй."

"Тэгэлгүй яахав!"

---

Тэхи өрөөнийхөө цонхоор хотыг тольдоно.

Бүхэл хот алган дээр нь байгаа мэт тодхон харагдах бөгөөд олон өнгийн гэрэлтүүлэг нь нүд баясгам байх аж.

Тог! Тог!

"Ор, ор."

Жимин хоёр хундага, шил улаан дарс барьсаар орж ирээд буйдан дээр нь тухлав.

Тэхид өнөөдөр хангалттай төвөгтэй байсан тул тоолгүй цонхоор гадаах орчныг ширтэнэ.

"Унтахаасаа өмнө нэг хундагыг уучих, сайхан шүү дээ~".

Жимин сээтэгнэн инээд алдсанаа дарсаа хундагалаад Тэхигийн хажууд зогсоно.

"Чи юуны тулд амьдардаг вэ?"

Тэхи, дундаж л өндөртэй хөөрхөн бүсгүй туйлдсан хоолойгоор сонин асуулт тавихад Жимин хөмсөгөө багахан нумруулаад бодно.

Тэхи" Бид юуны тулд ингэж амьдардаг юм бол?  Энэ ойлгомжтой юм шиг хэр нь, хэцүү асуулт. Би өөрийгөө.. амьд үлдэхийн тулд амьдардаг гэж боддог." хэмээн гунигтай инээмсэглээд нимгэн халаадныхаа гаднаас өөрийгөө тэврэв.

Жимины гар өөрийн мэдэлгүй хөдлөн мөрөөр нь тэвэрч авав. Тэхи санаа алдаад, энгэрт нь шигдэнэ.

Гэрээт гэрлэлт | Jm [ONG]Where stories live. Discover now