001

1K 77 9
                                    

Нийслэлд хэд хоног үргэлжилсэн өвлийн цас эцэстээ дуусч, нарны туяа тэнгэрийг цэлмүүлэн дотор өргөөний цонхоор нэвт тусна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Нийслэлд хэд хоног үргэлжилсэн өвлийн цас эцэстээ дуусч, нарны туяа тэнгэрийг цэлмүүлэн дотор өргөөний цонхоор нэвт тусна.

Хэн хүний нүүр, чихийг улайлгах таашаалын үнэр өргөөгөөр дүүрэн ханхална. Орон дээр хэвтэх эмэгтэй хараахан сэрээгүй байлаа. Бэх мэт хар торгон үс нь унжих ч жижигхэн царай нь алтан утсаар оёсон хөнжил дотроос цухуйна. Нимгэн задгай дотуур хувцасаа биедээ сулхан өмсөж, бүсэлхийн доорх хоёр зангилаа нь тайлагдаж сэмэрсэн байх нь үзэгдэнэ. 

Суран тайван унтаж байлаа. Түүний хаш мэт цагаан царай гэрэлд тод харагдаж, үзэсгэлэнтэй царай нь дарсанд согтсон мэт улайсан харагдана. Хэн ч харсан дур булаам төрхийг түүнд заяажээ. Гэвч хар дарж буй мэт хөмсөгөө нумруулан зангидаж байв.

Шивэгчин бүсгүй өчигдөр оройн бохирдсон зүйлийг цэвэрлэж, шалан дээрх урагдсан хувцаснуудыг түүсэн нь түүнийг хангалттай улайлгаж орхижээ. 

Өглөө эрхэм дээдэс титэмт хунтайж өргөөнөөс гарахдаа бүрэн нямбай хувцасан байжээ. Түүний царай эелдэг, зөөлөн харагдсан ч өргөөн доторх бүх зүйлс эсэргээр нь байлаа. Өнгөрсөн шөнө өргөөнөөс дуулдсан чимээ хөдөлгөөнөөс болоод эзэгтэй яах аргагүй ядарсан байлаа. Үгүй бол яахан үд хүртэл унтах билээ. 

Гал тогооны өргөө өглөөнөөс хойш гурав дахь удаагаа жирэмсэнээс хамгаалах танг буцалгасан ч Суран авхай сэрээгүй хэвээр байсан тул дахин тангаа бэлдэх хэрэгтэй болов.

Суран хөнжил доороос урт цагаан хуруугаа сунган улаан орны хөшгийг сөхөөд аажуухан бослоо. Хамаг бие нь хөндүүрлэн сульдаж, гар нь янгинан өргөх ч тэнхэлгүй орноосоо босон хөл дээрээ арай ядан зогсоно. Тэр нэг удаа гүнзгий амьсгаа аваад аажмаар хувцаслаж эхэллээ. Харин түүнийг угаахаар хүлээж байсан шивэгчин босохыг нь сонсоод өргөөнд орж ирлээ. 

Буын жирэмслэлтээс хамгаалах танг болгоомжтойгоор Сураны өмнө аваачин тавьлаа. Тэр хэсэг эргэлзэн уруулаа жимийсээр "Авхай, эхлээд тангаа барина уу."гэж намуухан хоолойгоор санууллаа.

The King's Woman || oshWhere stories live. Discover now