008

796 141 16
                                    

Суран Сэүний царайг болгоомжлонгуй шалгаад, үгээ анхааралтайгаар сонгож зөөлөн өнгөөр "Эрхэм дээдэс ээ, энэ жижигхэн асуудал болохоор та зөвшөөрнө тийм ээ?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Суран Сэүний царайг болгоомжлонгуй шалгаад, үгээ анхааралтайгаар сонгож зөөлөн өнгөөр "Эрхэм дээдэс ээ, энэ жижигхэн асуудал болохоор та зөвшөөрнө тийм ээ?"

Цонхны хүрээгээр тусах мөнгөн сарны гэрэл түүний хүйтэн царайнд хүрэхэд Сэүн хэсэг чимээгүй болов.

Суран өмнөх шигээ л зөөлөн дөлгөөн аашилсан. Түүний өмнө тэр ихэвчлэн дуулгавартай өрөвдмөөр дүр төрхийг харуулдаг тул олон үг хэлж зүрхлэлгүй, хүссэн ч хүсээгүй ч зүгээр л "За" хэмээн толгой дохидог билээ.

Бүсгүй ичимхий зантай, бүрэг сул дорой нэгэн мэтээр түүнд мэдрэгддэг ч түүний хайрыг татахын тулд ямар нэгэн үйлдэл хийх нь тун ховор байлаа. Гэвч одоо эсрэгээрээ тэр хүссэн зүйлээ авахын тулд иймэрхүү жижигхэн жүжиг тоглож байгаа нь гайхахгүй байхын аргагүй аж. Түүний Мин гэр бүлд туулж өнгөрөөсөн амьдрал Ёнчү өргөө дэхь амьдралаас хамаагүй дор байсан бөгөөд хэлсэн үгс нь итгэл төрүүлэхгүй байлаа.

Түүгээр ч барахгүй өмнө нь сүй тавьж байсан залуу нь одоо ч түүнд хайртай хэвээр байгааг Сэүн сайн мэдэж байв. Хэрэв үнэхээр түүнийг төрсөн гэр лүү явуулчихвал дахиж тэднийг уулзахгүй гэсэн баталгаа байхгүй.

Үнэхээр уулзаад, ганц ч үг хэлэлгүй бие бие рүүгээ ширтэж байсан ч У Сэүнд таагүй санагдах билээ.

Хунтайжид түүнийг эзэрхэх хүсэл байдаг тул өөр хэнд ч харуулахыг хүсдэггүй, ингэж бодоход л дургүй нь хүрнэ.

"Үгүй."

Суран энэ үгийг сонсоод цээжинд нь түгжигдсэн амьсгал тэр дороо хагарлаа. Тэр гомдлоо тэвчсэн ч нүд нь улаан болж, "Эрхэм дээдэс ээ, би-"

"Би үгүй гэж хэлсэн."

Суран түүнээс юм гуйх нь ховор бөгөөд Сэүн ч түүнд нь үгүй гэж хэлэх нь ховор. Ихэнх тохиолдолд тэр Ёнчү өргөөнд хэлсэн үгийнх нь дагуу амар жимэр өдрүүдийг өнгөрөөдөг билээ.

Бүсгүй аажим аажмаар ухаан орохынхоо өмнө хөшиж орхив. Үнэнийг хэлэхэд Сэүн яагаад өөрийг нь гадагш гарч, бусдад нүүрээ харуулах байтугай Мин овогт руу ч хэд хоног зочлуулахгүй байгааг мэдэхгүй байв.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 09, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

The King's Woman || oshWhere stories live. Discover now