007

554 112 14
                                    

Суран байрандаа зогсон санаа алдаад өвдөг сөгдөн суух Буын руу харцаа чиглүүллээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Суран байрандаа зогсон санаа алдаад өвдөг сөгдөн суух Буын руу харцаа чиглүүллээ. Шударгаар хэлэхэд У Сэүний хоолой тийм ч ширүүн сонсогдоогүй ч яагаад айгаад байгаагаа мэдсэнгүй.
Хэдий Суран түүнээс бага зэрэг эмээж байсан ч гэлээ хязгаарыг давсан үед л ийм мэдрэмжээр бүрхэгддэг билээ.

Суран толгойгоо өргөөд "Буын, гарч бай." гэж хөнгөхөн хэлэв.

Буын чичирсээр амьсгалаа түгжин, чанга амьсгалж зүрхлэлгүй аажуухан босоод хүндэтгэл үзүүлж, өргөөнөөс чимээгүйхэн гарлаа.

Өнөөдөр Суран анар өнгийн дээл өмссөн нь түүнийг эелдэг зөөлөн харуулна. Түүний нүд, хөмсөгний булан нь илүү тод өхөөрдөм харагдана.

Тэр Сэүн рүү цэвэрхэн, тунгалаг, дугуй нүдээрээ харсаар "Эрхэм дээдэс ээ, та уурлачих аа юу?" гэж шуудхан асуулаа.

Өнөөх хүний бие нь нарс мод мэт шулуун бөгөөд хаш шиг цагаан царайнд нь ямар ч сэтгэл хөдлөлийн ул мөр харагдсангүй.

У Сэүн юу ч хэлэлгүй зүгээр л түүн рүү харав.

Суран ширээн дээр байх амттангуудыг хараад өөрийн дуртай мухлагаас нь авсан мэт санагдан "Эрхэм дээдэс ээ, энэ чанамалтай боорцог, амтат боов хоёр хөрчихөөрөө амтгүй болчихдог юм."

Үнэндээ тэр хүйтэн байсанд нь идээгүй юм биш зүгээр л энэ хүний худалдаж авч өгсөн зүйлийг идэхийг хүсээгүй билээ.

Сэүн чимээгүйхэн гараа зангидаж, түүн рүү ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр харсаар "Чи яагаад халуун байхад нь идээгүй юм?"

Суран нүүрээ доошлуулан "Тэр үед би цатгалан байсан юм аа."

Сэүн ойртож боломгүй өндөр уулын цэцэг мэт чулуун царайтай хэвээрээ байсан бөгөөд эргэн тойрон дахь агаар нь хэдэн метрийн зайд байгаа хүмүүсийг ч хөлдөөж мэдэхээр байлаа. Тэр ойр байх шивэгчинг дуудаж хүйтэн хоолойгоор "Түүний сонссон биз дээ, эд нарыг гаргаж хая!" гэж тушаалаа.

The King's Woman || oshWhere stories live. Discover now