005

548 83 3
                                    

Суран эгчийгээ өөрийг нь хайн Ёнчү өргөөнд ирж хэмээн мунхаглажээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Суран эгчийгээ өөрийг нь хайн Ёнчү өргөөнд ирж хэмээн мунхаглажээ. Цаашлаад эгч нь түүнийг Мин гэр бүл рүү буцаан авч явах нь гээд хий хоосон горьдлого тээв.

Сэүн түүний чийглэг тунгалаг нүд рүү харна. Цонхны завсраар тусах гэрэл Сураны нойтон тунгалаг, гэрэлтсэн цагаан сарыг усаар угааж буй мэт үзэсгэлэнтэй нүдийг хараад харцаа ч салгаж чадахгүй байлаа.

Сэүн чимээгүйхэн эрхий хуруугаараа нүднийх нь буланг илээд "Би зүгээр л асууж байна, илүү зүйл бодох хэрэггүй." гэж хэлсэнд Сураны толгой руу хүйтэн ус цацах мэт, саяхан төрж байсан итгэл найдварыг нь унтраан хаялаа.

Сэүн бэлхүүсээр нь тэврэхэд хамрын үзүүрт нь охины биеэс ялгарах онцгой үнэр гижигдүүлнэ. Хагас сар гаран түүнд хүрээгүй ч өөрийгөө барих хэцүү байлаа. Тэгээд ч Сураны өмнө биеэ барих нь ховор байсан юм. Эрүүг нь зөөлхөн өргөөд охины улаа бутарсан хацар луу нүдээ гүйлгэв. Түүний хуруу аажмаар цаашан уруулыг нь багахан нээгээд үнсэж эхэллээ.

Сураныг хоёр алхам ухрахад нуруунд нь ширээ тулна. Дахин ухарч ч чадалгүй цасан цагаан хүзүүгээ гижийлгэж түүний үнсэлтийг угтахдаа амнаасаа хэдэн торгомсог амьсгааг унагана. Сэүн түүний бэлхүүсэн дээрх гараа суллан, үсийг нь яаран янзаллаа.

Шивэгчид шинэхэн цагаан гаатай шөлөө өргөөнд оруулж ирэхдээ бүгд толгой гудайлгаж эргэн тойрноо харж зүрхэлсэнгүй.
Сэүн тэднийг бүгдийг нь гарахыг тушаав. Өргөөний хаалгыг чанга хаагдахад цас хүйтэн салхитай хамт хаагдлаа.

"Цагаан гаатай шөлөө уу, дотрыг чинь дулаацуулна."

Сураны царай барайн зөөлхөн дуугаар "Би өвдөөгүй юм чинь уухгүй байж болохгүй юм уу..?" Тэр цагаан гааг үзэн яддагийн дээр шөл хийхэд халуун ногоо ихээхэн хийдэг тул бүр ч тэвчихийн аргагүй байдаг аж.

Охин үгээ хэлж дуусаад түүн рүү харахад царай нь ердийнх шигээ цагаан цас шиг хүйтэн харагдав. Ширээний өмнө хөдөлгөөнгүй суугаад зөөлөн харцаар ширтэх нь үл ялиг дарангуйлах мэдрэмжийг төрүүлнэ.

The King's Woman || oshWhere stories live. Discover now