002

442 68 4
                                    

Суран ээжийнхээ төрөлх хот болох Яндун руу явахаар төлөвлөжээ

اوووه! هذه الصورة لا تتبع إرشادات المحتوى الخاصة بنا. لمتابعة النشر، يرجى إزالتها أو تحميل صورة أخرى.

Суран ээжийнхээ төрөлх хот болох Яндун руу явахаар төлөвлөжээ. Тэндээ жижигхэн худалдаа эрхэлж чимээгүйхэн амьдрахыг хүсэж байлаа. Түүнийг энэ хүслээ хэлж амжаагүй байтал нэгэн хөгшин даамал ирээд "Авхай, үүнийг хунтайж явууллаа" хэмээн ваартай дарс авчиран түүний өмнө тавьлаа.

Суран дарс руу хараад "Тэр ямар санаатай байгаа юм?" хэмээн итгэж ядан асуулаа.

"Титэмт гүнж таныг тэвчиж чадахгүй тул хунтайж намайг шийдвэрлүүлэхээр хөгшин боол намайг явууллаа."

Нүднийх нь аньсага нулимсаар дүүрэн уухаас татгалзаад "Би түүнийг хармаар байна."

Хөгшин даамал шоолонгуй "Хунтайж таныг өөрийг нь буруутгахыг мэдэж байгаа учир намайг явуулсан билээ."

Сураны зүрх хоёр хуваагдсан аятай царай нь цонхийн уруул нь үл чичирч байлаа. Тэр амаа ангайх ч дуугарч чадахгүй байлаа. Даамал түүний хэлсэнээр хийхгүй байхыг хараад хүчээр эрүүг нь чангаар базаж  хүчээр өнөөх хортой дарсыг ам руу нь цутган "Чи зүгээр л ор бүлээцүүлэгч тоглоом, чи өөрийгөө арай тэнгэрт дүүлнэ гэж бодсон юм биш биз дээ? Талархалгүй байж болохгүй шүү дээ, энэ бол хунтайжийн өөрийнх нь тушаал. Чиний оршихуй л ирээдүйн титэмт гүнжийг амьдралыг ичээж байна. Чи өөрийгөө чухал гэж бодоо юу? Эсвэл гүнжийн нэр төр чухал уу? Ямар инээдтэй юм бэ?" гэж хэлэв.

Суран газар сөхрөн суугаад уйлан ханиалгаж байлаа. Удалгүй хор үйлчилж амных нь булангаар бараан цус урсаж эхэллээ. Ходоод нь задрах мэт хүчтэй өвдөж байлаа.

Өвдөж байна.

Маш их өвдөж байна...

Надад зөөлнөөр хайртай гэж шивнэсэн үгс нь худал болж тааржээ...

Хэвлийд нь хэн нэгэн хутга дүрэн эргүүлэх шиг болж цус шалан дээгүүр урсаж байлаа.

***

Түүний зүрхийг нүцгэн гараараа урж авсан мэт энэ өвдөлт ясанд нь сийлэгдэн үлджээ. Одоог хүртэл үүнийг санахыг хүсдэггүй билээ. Суран үхэхийнхээ өмнө тэнгэр түүнд дахин амьдрах боломж олгоно хэмээн бодоогүй юм. Цорын ганц харамсаж байгаа зүйл нь түүнийг дахин төрөхөд тэр аль хэдийнээ хунтайжийн өргөөнд орж ирээд 1 жил өнгөрсөн байжээ.

The King's Woman || oshحيث تعيش القصص. اكتشف الآن