004

534 75 7
                                    

Хүйтэн салхи үлээхэд савлуур дээр суух Суран нүдий аажуухан нээлээ

Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra.

Хүйтэн салхи үлээхэд савлуур дээр суух Суран нүдий аажуухан нээлээ.

Тэр зовхио доошлуулан намуухан хоолойгоор "Тэгвэл сайнсан."

Буын түүнийг сайн сонсоогүй тул "Авхай, та юу гэж хэлсэн бэ?"

Суран толгойгоо сэгсрэн алсын зүг рүү ширтэж, дүүжин олсноос чанга атгасаар "Юу ч биш дээ" гэж хэллээ.

Суран энэ амьдралдаа хүүхэд хүссэнгүй. Сэүнийг яагаад хүссэн гэж бодсон нь тодорхойгүй ч түүнд тийм ч чухал санагдахгүй байлаа. Хэрвээ тэр сэтгэлийг нь бохироохын тулд энэ хэдэн өдрийн турш үзэгдээгүй бол харин ч сайн биз дээ гэж бодох аж.

Суранд Сэүний тухай мэдэх зүйлс гүехэн байлаа. Үнэндээ өмнөх амьдралдаа тэд тийм ч их ярилцаж байгаагүй юм. Тэр тайван, дотогшоо, биеэ барьсан хүйтэн нэгэн тул хэзээ ч хэн нэгний төлөө бууж өгдөггүй байж билээ. Магадгүй Буын-ы хэлдэг ч үнэн байх. Сэүн ч бас түүнийг дэндүү их таалалд нь автсан гэж андуурч, хүүхэдтэй болохыг хүсэх болтлоо тэнгэрт хөөрсөн гэж бодсондоо түүнд төмөр нүүрээ харуулахыг хүсээ биз.

Гэвч түүний төмөр нүүрийг үзсэн үзээгүй Суран аль хэдийн саруул ухаанаар бүхнийг сэтгэж байсан билээ.

Нар жаргахад дээвэр цасанд хучигдаж нисэж амжаагүй хэдэн шаазгай шуугилдан байгаа сонсогдоно.

Дахин гурван өдөр өнгөрөхөд титэмт ханхүү Ёнчү өргөөнд морилсонгүй гэнэ. Ирээгүй өдрүүдийг нь тоолвол бараг л хагас сар өнгөрсөн аж. Гадаа өргөөн дэхь шивэгчид өөр хоорондоо ярилцан авхайг нь таалахаа больсон хэмээн шивэгнэнэ.

Суран өдөр хоногийг ердийн амралт аятай үдэн огт хайхарсан шинжгүй байлаа. Харин үүнийг хажуунаас нь харах Буынд л тогтож чадахгүй болтол нь хэцүү байгаа аятай "Авхай, та ханхүүд бууж өгсөн нь дээр байх." Өнөө өглөөхөн өргөөнийх нь гадаа байсан хүмүүсийг хов живийг сонссон тэр уурандаа дэлбэрэх аятай байлаа.

The King's Woman || oshOnde histórias criam vida. Descubra agora