006

609 88 10
                                    

"Тэгээд надад хэл л дээ" гэж хэлээд бэлхүүсэн дээр байх гараа чангаруулахад нь Суран өөрийн эрхгүй сандарч байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Тэгээд надад хэл л дээ" гэж хэлээд бэлхүүсэн дээр байх гараа чангаруулахад нь Суран өөрийн эрхгүй сандарч байлаа.

"Гэртээ үлдсэн эгч дүүсээ санаж байна." гэж худлаа ярихаа мэдэгдүүлэхгүйн тулд аяархан шивнэнэ.

Сэүний царай цагаан тунгалаг хаш шиг байх ба намуухан хоолойгоор "Гэртээ эгч нартай харилцах харьцаа чинь тийм ч сайн биш байгаагүй гэж үү?"

Түүний хоолой нь дулаахан эелдэг байх ч амнаас нь гарах үгс шулуун бөгөөд хурц байв.

Суран түүнийг ийм зүйл хэлнэ гэж бодсонгүй, хоолойны өнгө нь ердийнх шигээ, магадгүй хэтэрхий эмзэг аашилсан байж магадгүй ч сонссон үгнээс нь далд тохуурхалыг мэдэрч байлаа.

Гэвч Сэүний хэлсэн үгс үнэний ортой. Цөөн хэдэн хууль ёсны эгч нар нь түүнд сайн ханддаггүй байсан ч өөрийнх нь адил татвар эмээс төрсөн бусад эгч дүүс нь гайгүй харьцаатай байсан юм.

Суран "Эрхэм дээдэс буруу санасан байж магадгүй, би хэдэн эгч нартайгаа сайн харилцаатай" гэж хацраа улайлгасаар хэллээ.

У Сэүн угаас энэ үгэнд нь итгэсэнгүй. Эртнээс л түүний гэр доторх нөхцөл байдлыг судлуулахаар тушаал өгсөн тул эгч нартай ойр дотно харьцаатай биш гэдгийг нь сайтар мэдэж байлаа. Сэүнийг удтал юм хэлсэнгүйд Суран жинхэнээсээ сандарч эхэллээ. Тэр ийм сайхан боломжийг алдахыг хүсээгүй тул доод уруулаа хазлан чих, хацраа улайлгасаар "Өнөөдөр би Суён эгчтэй уулзаад гэрийнхэн маань намайг санаж байгааг мэдлээ. Эрхэм дээдэс та болгоож тэдэнтэй уулзуулаач дээ."

Сэүн уруулаа жимийсэн хэвээр байлаа. Түүний царай хэлсэн зүйлийг нь бодож байгаа мэт тайван харагдах ч дотроо хэлсэн үгсд нь огтхон ч сэтгэл нь хөдөлсөнгүй.

Суран санаачлагыг гартаа аван хүзүүгээр нь ороон, өлмий дээрээ зогсон байж уруулных нь буланд үнсчихээд "Би гэртээ хариагүй жил гаруй боллоо шүү дээ. Үнэндээ би өөрөө ч гэсэн жаахан санаад байна."

The King's Woman || oshWhere stories live. Discover now